Шөнийн цагаар чимээ гаргасан 5 хүнийг буудан хөнөөсөн хэрэг Орост гарчээ
Орос улсад нэгэн эр гэрийнх нь гадаа шөнийн цагаар чанга ярьсны төлөө таван хүнийг буудан хороожээ.
Цагдаагийнхан энэ явдал Москвагаас зүүн өмнө зүгт 200 км зайтай Рязанийн мужийн Елатма тосгонд болсон гэж мэдэгдэв.
Тус газар одоогоор коронавирусын улмаас хорио цээрийн дэглэмд ороод байна.
Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар уг этгээд тагтан дээрээсээ чанга ярьж байгаа хүмүүсийг чимээгүй байхыг шаардсан бөгөөд үүнээс болоод маргаан үүссэн гэнэ. Дараа нь тэрбээр агнуурын винтовоор тэдэн рүү гал нээжээ.
Дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй "бэртлийн улмаас газар дээрээ нас баржээ" гэж мөрдөн байцаагч мэдээлэв.
Уг хэргийг үйлдсэн этгээдийг тэр даруй баривчилсан бөгөөд түүний нэрийг нууцалж байгаа аж.
Түүний байранд нэгжлэг хийж, хэд хэдэн галт зэвсэг хураан авчээ.
Эх сурвалж: BBC