Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

Ноолуур бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж том дэмжлэг үзүүлж буй гэх боловч хариуд нь  нэг кг-ын үнийг 100 мянган төгрөгт бариулах болсноор  түүхий эдийн ченжүүд ноолуур авахгүй гэж гэдийж малчид ноолуураа хэнд, хаана өгөхөө мэдэхээ  байжээ. Ноолуурын үнэ ханш, эрэлт, нийлүүлэлт дэлхийн зах зээлээс  хамаардаг энэхүү цагаан алтны  үнийг Засгийн газар  дур мэдэн тогтоож байгаа нь цагаа олоогүй шийдвэр гэдгийг бодит байдал гэрчилж байна. Жил бүр ноолуурын үнийг  тодорхойлдог Хэнтийд гэхэд энэ хавар 85 мянган төгрөгөөр эхэлсэн ч  100 мянган төгрөгөөс доош оруулж болохгүй гэсэн шийдвэр ченжүүдийг  ноолуур авахгүй байхад хүргэжээ.  Учир нь бүх ноолуур  тансаг зэрэглэлийнх биш учраас Засгийн газраас тогтоосон ханш олон улсын зах зээлд нийцэхгүй байна  гэж ноолуурын наймаачид үзэж байна.

БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн цагаан, цайвар ноолуур килограмм нь 420 юанийн ханштай байгаа аж. Төв банкны нэрлэсэн ханшаар нэг юань 390 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор монгол төгрөгийн ханшаар 163800 болох юм байна.

 

Дэлхийн зах зээлд самнасан ноолуур 60 ам.доллар байна

Түүнчлэн  үйлдвэрлэгчид энэхүү зах зээлээс татгалзаж буй. Дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Хэзээ ч бүтэхгүй энэ  шийдвэрийг Сангийн сайд зүтгүүлээд байгаагийн цаана малчдаа дэмжих биш  гуравхан том компанийг дэмжиж буй явдал хэмээн олон нийтийн  шүүмжилд өртөөд буй. МҮХАҮТ-аас энэ шийдвэрийг биелэгдэх боломжгүй гэдгийг тайлбарлаж үндэслэлийг нь Засгийн газарт хүргүүлсэн. Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Энэ шийдвэр нэг талаас компани аж ахуйн нэгжийг  дэмжиж байгаа гэх боловч зах зээлд үнийг хөдөлгөөнгүй тогтоох нь эдийн засгийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй. Урт хугацаандаа өөрөөр хэлбэл, жилийн дараа компаниуд эрсдэл үүрэх шийдвэр гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Өнгөрсөн онд самнасан ноолуур 89 орчим ам.доллар байсан бол он гараад  60 орчим ам.доллар байна. Дэлхийд самнасан ноолуур худалдан авалтаар тэргүүлэгч Италид өнөөдөр коронавирусын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс цаашид худалдан авах санал багасч үнэ буурна” гэсэн юм.  Өмнө нь эдийн засгийн хямралтай жилүүдэд ноолуурын үнийн индекс олон улсын зах зээлд 35 хувь хүрч унаж байсан аж.

Энэ жилийн тухайд энэ уналтаас илүү ихээр унах төлөв байгааг эдийн засагчид хэлээд байна. Нэгэнт худалдан авалт байхгүй болж буй энэ үед  хямд эх үүсвэртэй өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд  гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж байгаа нь сайшаалтай ч үнийг тогтоож байгаа нь цагаа олоогүй ноолуурын чөлөөт зах зээлийн харилцаагаа “блоклож” буй  эрсдэл. Аж ахуйн нэгжид үзүүлэх дэмжлэг цагаа олоогүй, байгаа оноогүй шийдвэр юм.

 

Зээлээ төлөхийн тулд 60-70 мянгад өгмөөр байгаа ч авах ченж нь ховор байна

Алс баруун аймгийн малчид ноолуураа газар дээрээ ченжүүдэд өгдөг ч энэ жилийн тухайд ийнхүү хэрхэхээ мэдэхгүй байна гэлээ. Хөвсгөл аймгийн II байгийн малчин Т.Сэргэлэн “ Өнөөдөр манай эндэхийн малчид  аймгийн төвдөө ноолуураа тушаах тухай ярьж байгаа. Гэвч аймгийн төвд  ноолуур авч байгаа газар алга байна. Ченжүүд 60 мянган төгрөгөөр мэр сэр авч байгаа гэсэн. Төр нэгэнт 100 мянгаас доош оруулж болохгүй гэсэн болохоор тэр үнээр авч байгаа газарт нь өгмөөр байна. Гэхдээ зээлийн хүүгээ төлөх хугацаа болсон учраас 60-70 мянгад өгөхөөс өөр аргагүй байна” гэсэн юм. Монголын ноос ноолуурын холбооноос шийдвэртэй холбоотой  ямар нэг тайлбар хийгээгүй. Харин энэ  долоо хоногоос ХХААХҮЯ -ы төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419