О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

О.Магнай: Засгийн Газрын шийдвэр НДШ төлдөггүй, хувиараа ажил хийдэг 400 мянган хүнийг орхигдуулсан

АН-ын Нарийн Бичгийн дарга О.Магнайтай ярилцлаа.

 

Та коронавирусийн тархалт, түүнээс үүдсэн эдийн засгийн хямралтай холбоотойгоор иргэн бүрт иргэн бүрт 1 сая 242 мянга 721 төгрөг олгохыг Ерөнхий сайдаас шаардсан. Шаардлагын хариуг ямар нэг байдлаар таньд өгсөн үү? 

Таны шаардлагад "1 сая 242 мянга 721 төгрөгийг 4-р сарын эхний долоо хоногт багтаан нэн яаралтай олгохыг шаардсан байсан".

Гэтэл өнөөдөр 4 сарын 6 болчихоод байна шүү дээ?

Энэ мөнгөний тоо бол Үндэсний Статистикийн Газраас гаргасан манай улсын албан ёсны дундаж цалин. Энэ цалинг л иргэдэд олго гэсэн. Коронавирүстэй холбоотой асуудал бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш дэлхийн эдийн засгийн том асуудал болж байна. Өнөөдөр дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт авиа компаниуд дампуурлын ирмэг дээр ирээд байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн биржийн уналт бол өнөөдрийн байдлаар 1930-аад оны Их хямралын хэмжээнд яригдаж эхэлж байна. Өнөө өглөө мэдээ үзэж байхад Америкт 700 000 хүн ажилгүй болсон байна. Энэ байдлаараа 4-р сарыг өнгөрөөх юм бол Европ тэр чигээрээ уналтын байдалд орно гэж байна. Бүхэлдээ унах нь тодорхой гэдэг хүлээлт үүсчихсэн байна. Ийм үед яаж зөөлөн унах вэ гэдэг асуудал хамгийн чухал.

Төрөөс эдийн засгийг дэмжих хэдэн хувилбар байдаг. 

Нэгдүгээрт: Хүндрэлтэй байгаа компаниудынхаа хувьцааг Засгийн Газар нь худалдан авч санхүүжүүлэх,  

Сануулахад Б.Обамагийн үед "Женерал моторс"-ын хувьцааг худалдаж авч  дампуурлаас аварч байлаа шүү дээ. Манайд энэ шийдэл боломж муутай. Яагаад гэвэл санхүүгийн зах зээл сайн хөгжөөгүй. 

Хоёрдугаарт: Бодлогын хүүгээ бууруулаад тэр нь арилжааны банкуудаар зээл болоод улмаар ажлын байр бий болгоно гэж үздэг. Үүний үргэлжлэх процесс нь, ажлын байр бий болтлоо 5-6 сар болдог. 

Эдийн засаг руугаа мөнгө оруулах, дампуурлын ирмэг дээр байгаа энэ үйлчилгээний салбаруудаа хамгийн богино хугацаанд сэргээх боломжтой арга бол иргэддээ шууд бэлэн мөнгө тараах. Япон, Хонгконг тарааж байна. Манайх тэдгээр улсуудтай адилхан баян биш гэж зарим хүмүүс яриад байна л даа. Баян биш нь үнэн.

Манайх эдийн засгийн хувьд Хятадаас маш их хамааралтай. Тодруулбал 93 хувь. Хятад эдийн засгийн асуудалтай болсон байгаа энэ үед миний харж байгаагаар хамгийн зөв алхам бол иргэддээ бэлэн мөнгө өгөх. Сая хоёр зуун мянга гэдэг бол дундаж цалингаар жишээ болгоод хэлсэн тоо байгаа юм. Болдоггүй юмаа гэхэд сая эсвэл таван зуун мянга байсан ч болно. Ямар ч байсан иргэдээрээ дамжуулж бэлэн мөнгийг эдийн засагтаа хийх нь маш чухал асуудал. Дэлхийн олон оронд ийм арга хэмжээ авч байна. Америк иргэн бүртээ 1000 доллар өгөх гэж байна. Нийт эдийн засгийнхаа 10 хувьтай тэнцэх 2 трилион долларыг эдийн засаг руугаа оруулж байна.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх долоон шийдвэр хир оновчтой болсон гэж бодож байна вэ? Яг хямралын улмаас орлоггүй болсон иргэдэд өгөөжөө өгөхөөр байна уу? 

 Зүв зүгээр байснаас иймэрхүү алхам хийсэн нь буруу биш. Гэхдээ Засгаас явуулж байгаа бодлогын гадаа ямар хэсэг нь үлдсэн бэ гэдгийг харах ёстой. Нийгмийн даатгал төлдөггүй, хувиараа ажил хийж амьдралаа залгуулдаг хүмүүс манай нийгэмд олон хувийг эзэлдэг шүү дээ. Манай нийгмийн бас нэг л хэсэг шүү дээ. Ойролцоогоор гурав, дөрвөн зуун мянган хүнийг орхигдуулсан. Эдгээр хүмүүсийг яах вэ? Тэгэхээр тэдгээр хүмүүсийн асуудлыг миний яриад байгаа бэлэн мөнгөөр л шийдэх ёстой. Ер нь яахав бэлэн мөнгө тараахыг олон хүмүүс популизм гэж ойлгодог болчихсон байна. Энэ бол сайн. 

Аль ч тохиолдолд, ялангуяа сонгуулиар хүн бүрт бэлэн мөнгө тараана гэдэг бол зөв зүйл биш. Гэхдээ өнөөдөр онцгой нөхцөл байдал үүсээд байна. Коронавирус бол урьд өмнө дэлхийд байгаагүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

Халдвартай хүний тоо сая, нас барсан нь  жаран мянга давчихлаа. Европын зүрхэнд, Италид өдөрт 1000 хүн үхнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Санаанд багтахгүй байгаа биз дээ. Тэгээд эдийн засаг нь унаж байна. Ийм үед бид эдийн засгаа яаж авч гарах вэ. Нүүрсний экспорт сэргэсэн гээд яриад байгаа боловч Монголын "Блүүмбэрг"-ийн мэдээгээр бол урьд нь өдөрт 800 машин гардаг байсан бол одоо 40 машин л гарч байна гэж байна. Ингэхээр эдийн засаг унаж таарна. Иймд яаж зөөлөн унах вэ? хэрхэн хохирол багатай цар тахалаас гарах вэ? гэхээр  иргэддээ бэлэн мөнгө тараахаас өөр арга байхгүй.  

 

 

Та Сангийн Яаманд мөнгөний бодлого хариуцаж ажиллаж байсан хүн. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү гэх мэт хүмүүс Монголд шинэ мөнгөний бодлого шаардлагатай гэж ярих болсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон Берни Сандерс ч "Modern monetary theory" гэсэн санаа ярьж байсан. Ер нь Монголын өнөөгийн мөнгөний бодлого хир зөв оновчтой явж байна вэ?

Би Берни энэ тэрээс бол ишэлмээргүй байна. Яагаад гэвэл би социалист биш.

Берни Сандерс ерөнхийдөө сунгаанд ялагдчих шиг боллоо доо.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Жо Байден нэр дэвших нь тодорхой болчихлоо. Монголд байгаа хамгийн том асуудал бол Төв банк нь төв банк шиг байж чадахгүй байгаа явдал. Төв банк нь Засгийн газрынхаа дор орчихсон. Ерөнхий сайдаасаа айдаг болчихож. Гэтэл уг нь хараат бус байх ёстой. Манайд Ерөнхий сайд нь Төв банкаа мэддэг болоод удаж байна шүү дээ, яг үнэндээ. Мөнгөний бодлого тусдаа байх ёстой. Гэтэл тийм байж чадахгүй болоод удаж байна. Иймээс ч  "Modern monetary theory" гэхээсээ илүү Төв банкаа төв банк шиг л болгох хэрэгтэй. Өнөөдөр зургаан жилээр Монголбанкны удирдлагыг томилно гэсэн хуультай боловч улс төржиж, мэргэжлийн бус намын томилгоогоор очсон нөхдүүд тэнд сууж байна. Тэгээд гаднаас орж ирж байгаа доллараа үнэтэй зарахын тулд Засгийн Газар нь Төв банкинд нөлөөлж, ханш унагаагаад доллар зараад иргэдийнхээ цалинг тавьчихөж байна. Үүнийг бид бүгдээрээ л мэдэж байгаа. Ийм байж таарахгүй.

 

 

Иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл бол амьжиргаагаа л сайжруулах явдал гэдэг нь хэн бүхэнд тодорхой л доо. Таныхаар Монгол хүний, Монгол өрхийн амьжиргааг дээшлүүлэх, цалин хөлс нь амьдралд нь хүрдэг болохын тулд төр юуны өмнө ямар алхам хийх ёстой вэ?

Энэ бол их том сэдэв. Ер нь яагаад Монголчуудын, албан ёсны статистикаар 30 хувь нь ядуу, 20 хувь нь ядуурах эрсдэлтэй байна вэ? Яагаад энэ улс ийм болчихов? Яагаад хөгждөггүй юм бэ? гэдэг бол хүн болгоны асуух ёстой асуулт. Би үүнийг эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл Монголчуудад байхгүй ээ гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүх юманд төр оролцсон, бүх юм тусгай зөвшөөрөлтэй, хүн өөрийнхөө төлөө сайхан амьдаръя гээд ажил хөдөлмөр хийхэд хүртэл боломжгүй болгоод хаячихсан байна. Би их олон хүнтэй уулздаг.

Жишээлбэл: Баянхошуунд явж байхад зарим иргэд “Төв зам дагуу хашаандаа дугуй засвар нээхээр дүүргийн удирдлагаас ирээд дарамтлаад хаачихлаа” гэж байгаа юм. Уг нь  өөрөө өөртөө ажлын байр бий болгоод байна шүү дээ, тэр хүн.

Мөн та бүхэн үзсэн байх. Нэг хүн оёдлын цех нээж. Дараа нь ажлын байрны дүгнэлт энэ тэр гээд хаачихсан байгаа юм. Энэ бүхэн төр бүх юм руу оролцоод, хувь хүн ямар ч хүсэл зоригтой байснаас үл хамаараад, дарга цэрэг танихгүй, дээрээс нь авлига өгөхгүй бол ажил нь бүтдэггүй ийм нийгэм болгоод хаячихсаныг харуулж байна. Тэгэхээр иргэдэд эдийн засгийн эрх чөлөө өгөөд, хүн өөрөө өөрийнхөө төлөө ажиллаж амьдрах, ямарваа нэгэн төрийн дарамт, тусгай зөвшөөрөл байдаггүй тийм л нийгмийг бий болгох ёстой. 

 

Та төр иргэддээ тусламж, дэмжлэг үзүүлэх гэхээсээ илүүтэй саад болохгүй байх нь чухал гэж хэлэх гээд байна уу? 

Саад болохгүй байх ёстой. Үүнийг чинь л эдийн засгийн эрх чөлөө өгнө гээд байгаа юм шүү дээ. Иргэддээ итгэх ёстой. 8-н нэрийн дэлгүүр нээхийн тулд тусгай зөвшөөрөл авдаг. Тэр нь авлигагүйгээр хөөцөлдөөд хэзээ ч бүтдэггүй. Үүнийг бүгдээрээ мэдэж л байгаа. Бид иймэрхүү юманд бүр дасчихсан байгаа байхгүй юу. Ингэж болохгүй. Үүнийг л өөрчлөх ёстой. Тэгэх л юм бол аяндаа энэ улс чинь хөгжинө. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн манай эдийн засаг 12 тэрбум орчим ам.долларын эдийн засаг. 1990 онтой харьцуулахад бараг 10 дахин өссөн. Энэ бол цэвэр эдийн засгийн эрх чөлөө, боломжтой болсон иргэдийн хүсэл, зориг дээр өссөн зүйл. Тэгэхээр бид ч гэсэн цаашдаа иймэрхүү реформыг үргэлжлүүлж, иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг өгч, төрөөс үнэхээр энэ реформыг хийхээс өөр арга байхгүй. Түүнээс бус төр бүх юманд оролцоод, бүх юм стратегийн байгаад байдаг иймэрхүү байдлаар цаашаа явах юм бол байдал улам л хүндэрнэ. 

 

Та УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа М.Энхболдын ургийн мод гэсэн материал дэлгэж байсан. Өөрөөр хэлбэл "60 тэрбум"-ын схем хэрхэн хэрэгжиж буйг бараг анхлан та дэлгэсэн санагдаж байна. У.Хүрэлсүх М.Энхболдын тэр ургийн мод, схемийг нурааж, хариуцлага тооцож чадсан болов уу?

Тооцож байгаа гэж зөндөө л ярьсан. Яг үнэндээ тооцсоныг нь би бол мэдэхгүй байна. Тооцоосой л гэж хүсэж байна. Монголд байгаа хамгийн том асуудал бол бүх салбарт мэргэжлийн хүмүүс байхгүй болоод байна шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ах дүү, амраг садан, намын сүлжээгээр бүх газарт албан тушаалын томилгоо хийгдчихээр салбарууд бүхэлдээ унаж байгаа байхгүй юу. Ямар ч салбарт тогтвор суурьшилтай ажилладаг, тухайн мэргэжлийн хүн байх нь чухал. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үүн дээр хангалттай ажиллах хугацаа байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь хүн болгоны сэтгэлд хүртэл төдийлөн сайн арга хэмжээ авч чадсангүй. 

 

 Ярилцсанд баярлалаа

Сэтгүүлч Ч.Явуухүү

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419