Шаргаморьтын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатжээ
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатжээ. Гал түймэрт хэчнээн айл өртсөнийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна.
Хаврын хуурайшилтын энэ үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд шүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулах тохиолдол их байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.