Д.Нямхүү: "Дөрөвдүгээр сарын 4-нд авсан бүх шинжилгээний хариу сөрөг гарсан"
Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.
Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ.