АТГ: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг 48 цаг саатуулсан
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Б.Батсүхийг баривчилсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр тараад байсан.
Энэ хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
Тэрээр “ Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүнийг цагдан хорьсон нь үнэн. Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргийг шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулаад байна” гэв.