Ж.Элбэгзаяа: УИХ-ын гишүүн бүрийг “iPad” төхөөрөмжөөр хангасан
УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхлэхтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийлээ. Хаврын ээлжит чуулганы хуралдааныг онлайнаар хуралдуулахаа хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ.
Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: УИХ-ын хаврын чуулганы хуралдааныг цахимаар хуралдуулна. Энэ талаарх зохицуулалтыг УИХ-ын Тамгын газраас хийж байна. УИХ-ын цахим хуралдааныг түр журмын дагуу сурвалжилна. УИХ-ын цахим хуралдааныг сурвалжлах түр журам гарсан.
УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн асуудал хариуцсан НБД Н.Цогтсайхан:Хаврын чуулганыг дөрөвдүгээр сарын 06-ны даваа гарагт хийнэ. Нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас болно. Нийт таван танхимаас цахим чуулганы нээлт болно. Чуулганы нээлтийн дараагаар хэлэлцэх асуудлууд үргэлжлээд явна.
УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа:
Сэтгүүлчдэд зориулсан түр цэгийг Төрийн ордны хоёр давхарт гаргасан. Уг цэг дээр Хэвлэлийн хурлууд хийгдэнэ. Хэрэв УИХ-ын гишүүд зөвшөөрөгдсөн цэгээс өөр газар буюу өрөөндөө ярилцлага, мэдээлэл өгөх шаардлагатай бол тухайн хэвлэл мэдээллийн ажилтнуудын нэрийг Төрийн ордны Хамгаалалтын алба болон УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд өгнө.
Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудлуудаар Байнгын хороон дарга, холбогдох эрх бүхий хүмүүс мэдээллийн цэг дээр ирж мэдээллээ өгнө.
Шаардлагатай тохиолдолд УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас зураг, дүрс бичлэгээр хангана.
Хэвлэл мэдээллийн ажилтнууд утас, микрофон, зургийн аппаратаа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, ариун цэвэр сахих шаардлагатай.
Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн программ хангамж. Олон улсын стандартад нийцсэн программ хангамж ашиглана.
Хоёрдугаарт, санал асуулгын программ хангамж. Үндэсний үйлдвэрлэгчдийн хөгжүүлсэн програм хангамжийг ашиглахаар төлөвлөж байна. УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн бүрийг Ipad төхөөрөмжөөр хангасан. Үүнийг ашиглаж онлайн хуралдаандаа оролцох боломжтой. Бүх программ хангамжуудыг суулгасан.