Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй холбогдох хүмүүс мэдээлэл хийж байна. Тухайн мэдээллээр ЭЕШ-д 16.911 хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд цахим бүртгэлийг энэ сарын 15-ны өдөр хүртэл бүртгэж хаах аж.
Хэдийгээр сурагчид тэнхимийн хичээлийг үзэхгүй цахим сургалтыг авч байгаа ч, энэ нь ЭЕШ-ыг хойшлуулах шалтгаан болохгүй. Судлагдсан хөтөлбөрийн хүрээнд шалгалтын материалыг боловсруулж байгаа учир цахим хичээлээ таслахгүй үзээд явсан хүүхдүүдэд ямар нэгэн бэрхшээл тулгарахгүй гэв.