Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдгийг төрийн “төмөр нүүр”-ээр шийдэх хэрэгтэй

Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдгийг төрийн “төмөр нүүр”-ээр шийдэх хэрэгтэй

“Урт цагаан” уг нь нийслэлийн өмч юм. Нийслэлийн өмчийн III байр гэх албан ёсны нэртэй. Үүнийг хүмүүс мэддэг ч үгүй өдийг хүрсэн юм шиг байгаа юм.

Жуулчны гудамжны төв болсон “Урт цагаан”-ыг уран дархан, хувцас засвар, ломбард, гутал засвар, нүдний шилний газар, цаг засвар гээд дээр үеийн ахуйн үйлчилгээний төв болсон хувийн байгууламж гэж ойлгодог ч байж мэднэ.

Саяхнаас НЗДТГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлснээр “Аа, энэ чинь нийслэлийн өмч юм байна” гэж ойлгогдож байх шиг байна.

“Урт цагаан” нийслэлийн өмч хэрнээ “Нурах аюултай” гэсэн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гараад арав гаруй жил болоход ямар нэг засвар үйлчилгээ, хүчитгэл, бүр буулгаж шинээр барих тухай яриа хөөрөө бараг гарч байгаагүй байдаг.

Үнэндээ “Урт цагаан”-ыг Жуулчны гудмаар хөлхөлдөх жуулчдаас нуумаар болчихсон юм. Тэндээс жуулчид зугтана уу гэхээс зууралдахааргүй орчин л доо.

Э.Бат-Үүлийн үед “Гудамж” төслөөс хөрөнгө гаргаж, “Урт цагаан”-ы өмнүүр гардаг замыг барьсан. “Урт цагаан” хэвээрээ л үлдсэн.

Ер нь энэ байшингийн түүхийг сөхвөл, тэртээ 1972 онд улсын тэргүүлэх архитектурч Б.Дамбийнямын зураг төслөөр, гар урчууд, артелийн ажилчид, уран дархчуулын хөрөнгөөр, хятад барилгачид барьж байжээ. Өдгөө 48 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна гэсэн үг.

“Урт цагаан”-ы талаар хүмүүс янз бүрийн л саналтай байдаг. Монголын худалдаа, үйлчилгээний түүх шингэсэн барилга учраас түүхийн дурсгал гэдэг утгаар хамгаалалтад авч, музей маягийн юм болгоё гэдэг. Бас “Урт цагаан”-ыг нураагаад оронд нь олон давхар барилга сүндэрлүүлье гэдэг.

Гэвч өнөөдрийг хүртэл “Урт цагаан” түүхийн дурсгалт газар ч болсонгүй. Олон давхар оффис ч болсонгүй. Харин хотын захын хаягдсан барилга шиг хана туурга нь нурчихсан. Тэрийг нь засдаг ч үгүй. Хажуугаар нь тэнэмэл, согтуу хүмүүс “бэлчиж” амьдарсан. Ороод очихоор хуучирч муудсаны шинж чийг бамын нэвширсэн үнэртэй. Үнэнийг хэлэхэд, хуучны эдлэл, хөөрөг сэлт худалддаг хэдэн жижиг дэлгүүрээс өөр жуулчдыг татах онцгой зүйл “Урт цагаан”-ы орчимд байхгүй. Ийм л байшин Жуулчны гудамжны төвд “сүндэрлэдэг”  юм даа.

Ер нь тэгээд дэлхийн хаана ч очсон манайх шиг ийм Жуулчны гудамжтай улс байдаггүй юм байна. Москвагийн Арбат, Барселонагийн Ла Рамбла, Нью-Йоркийн Бродвей, Сөүлийн Мёндунгээд улсынхаа тодотгол болж, дэлхийд алдаршсан гудамж цөөнгүй. Тэгвэл Жуулчны гудамжны “Урт цагаан” Монголыг хэрхэн тодорхойлох вэ. Хариулт нь ойлгомжтой.

Одоо харин “Урт цагаан” гэдэг байшин “Өндөр цагаан” болж мэдэхээр болжээ. НЗДТГ-ын зүгээс саяхнаас арга хэмжээ авч эхэлсэн. Гэтэл түрээслэгчдийн зүгээс ширүүн тэмцэл өрнүүлж Нийслэлийн Засаг даргын захирамжийг гацааж орхисон тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Ухаад үзэх нээ, төр нь түрээслэгчдэд биш, түрээслэгчид төрд “төмөр нүүр” харуулаад байгаа аж.

Ийм шалтгаан үндэслэл ч байгаа юм байна. Яагаад гэвэл түрээслэгчдийн цаана буюу “Урт цагаан”-ы жинхэн түрээслэгчид нь та бидний санаанд оромгүй төлөв төвшин, тохь томоотой төрийн хүмүүс байдаг юм байна.

 

Үүнийг дагасан үйл явдал хэрхэн өрнөж буйг тодруулснаа хүргэе.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  2020 оны хоёрдугаар сарын 19-нд “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай А/216 дугаар захирамж гаргажээ. Дээр хэлснээр энэ захирамж нь иргэдийн ажиллах амьдрах нөхцөл, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг зогсоох тухай юм. Өөрөөр хэлбэл, “Урт цагаан”-ы үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоогоод байна.

Гэтэл “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг “Алаг даага” ХХК, “Бэсгэ” ХХК, нэр бүхий иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг асуудлыг шүүхээр хэлэлцэх үндсэн хэлэлцүүлэг эхлээгүй ч нэхэмжлэгчид нь Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Захиргааны шүүхээс 2020 оны гурав дугаар сарын 19-нд урьдчилсан хэлэлцүүлэг хийж Захирамжийг түдгэлзүүлсэн 128/Ш32020/2195 шийдвэрийг гаргасан байна. НЗДТГ-аас шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ЗХШХШТХ-ийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм байна. Асуудлыг шүүх удахгүй шийднэ.

Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар тодорхой арга хэмжээг авч ажиллаж буй аж.

2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, Орлогч дарга Д.Төмөрбаатар, Д.Рэнцэнбямба нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Онцгой байдлын газрын төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулж “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох Нийслэлийн Засаг даргын захирамжийг олон нийтэд танилцуулсан.

2020 оны хоёрдугаар сарын 24-нд “Урт цагаан”-ыг ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагуудад захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, мөн гэрээг цуцлах болсныг мэдэгджээ.

Улмаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа эрхлэгч 30 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйл ажиллагааг зогсоож байгаа талаар болон “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул гэрээний хугацааг сунгахгүй. Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн дотор нийслэлийн өмчийн байр талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжид “Үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/ болон Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/ нарт үүрэг болгосугай” гэж заасан байгаа юм. Үүний дагуу 2020 оны гуравдугаар сарын 2-нд дээрх байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө гаргасан байна.

Ингээд 2020 оны гуравдугаар сарын 3-нд холбогдох мэргэжлийн байгууллагаас “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоосон талаар мэдэгдлийг хүргүүлж, тус төвийн орц гарц, хаалга цонхыг наасан байна.

Түүнчлэн 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨК-иас “Урт цагаан”-ы цахилгааныг хязгаарласан байна. Гэтэл  “Урт цагаан”-д үйл ажиллагаа эрхлэгчид холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй дэлхий даяар цар тахлын аюул тохиолдсон энэ үед жагсаал, цуглааныг зохион байгуулж нэлээд хөл хөдөлгөөн болсныг зарим хэвлэлээр мэдээлсэн. Жагссан түрээслэгчдийг Цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч тараажээ.

Түрээслэгчид нь ус, цахилгаангүй болсон ч өдөртөө 7-12 ширхэг мотор асаачихаад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ нь “Урт цагаан”-ы ойролцоо амьдардаг иргэдэд саад болж, хажуугийн 40 дүгээр байрны оршин суугчдаас сүүлийн хэдэн өдөрт олон гомдол Нийслэлийн засаг захиргаанд ирж байгаа аж.

2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр “Урт цагаан”-ы 12 дугаар корпуст үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монгол хуушуур” цайны газрын цэвэр усны болон дулааны шугам задарч 800 гаран куб.метр ус газрын хөрсөнд алдагджээ. Энэ нь таван тн-ын 200 машин ус гэсэн үг. Хамгийн гол нь эндээс 10 орчим сая төгрөгийн алдагдал үүсчээ. Иймээс гуравдугаар сарын 17-ноос эхлээд холбогдох байгууллагын зүгээс ”Ус, дулааны инженер ирж засварлах боломжгүй” гээд ус, дулааныг хааж, гуравдугаар сарын 23-ны өдрөөс Ус сувгийн удирдах газраас цэвэр, бохир усыг бүрэн хаажээ.

Эндээс “Урт цагаан”-ы түрээслэгчид гэж хэн бэ. Өдий олон жил нурах шахсан барилгыг хэн ч “хөдөлгөж” чадалгүй ирсэн нь хэний хүч вэ гэх зэрэг олон асуулт гарч ирнэ.

“Урт цагаан”-ыг нэр бүхий 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээслэдэг.

Тэднээс 2020 оны гуравдугаар сарын 27-нд “Урт цагаан”-ы II корпус буюу “Анома” ХХК-иас дамжуулан түрээслэгч эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгч “Мерит” ХХК, “Нарлаг тал” ХХК-иас дам түрээслэгч хоёр оёдолчин, “Хөм” ХХК-иас дам түрээслэгч алт  мөнгөний дархан нүүжээ. Маргааш нь буюу гуравдугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо нүүж, байр талбайг сулласан байна. 2020 оны гуравдугаар сарын 29-нд V корпус буюу “Хар чонот” ХХК-иас дам түрээслэгч “Монголын барилгачдын нэгдсэн холбоо” нүүсэн байна.

Бусад нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай заргалдаад гүрийж байгаа ажээ.

“Урт цагаан”-ы түрээслэгчдийг харахаар хэдэн компани, иргэний нэр л харагдана.

Харин тэдний цаана төрийн том албан тушаал хашиж явсан, нэр нөлөөтэй эрхмүүд нуугдаж байдаг юм байна. Тиймээс л зарим түрээслэгч зантгар гэгч нь байдаг бололтой.

Энэ удаад “жинхэнэ түрээслэгч” болох албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэрийг түр түдгэлзье. Юутай ч тэд бол цагтаа УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа хүмүүс, тэр ч байтугай прокурор хүртэл байна. Ийм л учраас “Урт цагаан” нурах гэж байсан ч ажиллуулаад ашгаа аваад суугаад байдаг хувалзнууд нь тэд байгаа юм.

Ямар компанийн ард хэн гэгч нь байдаг талаарх мэдээлэл Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн бидэнд байж л байна.

Маш ноцтой нь “Урт цагаан”-ы жинхэнэ түрээслэгч дээрх нөхдүүд 1 мкв-ын үнэ гэж нийслэлд ердөө 9000 төгрөг төлдөг. Гэсэн атлаа эдгээр түрээслэгч, дамлан түрээслэгчиддээ 1 мкв-ыг нь 5-30 сая төгрөгөөр түрээслэж ашиг орлого олдог байгаа юм.  

Бодоод үз дээ. Есхөн мянган төгрөгийг нь 5-30 сая төгрөг болтол өсгөж өгдөг газар нь “Урт цагаан” байгаа биз. Ямрав дээ. Ийм бизнес Монголд байтугай, дэлхийд байхгүй шүү.

Ерөөс энд Улаанбаатар хөгжих үү, “Урт цагаан” үлдэх үү гэдэг том жижиг хоёр л асуудал тодорхой харагдаж байна шүү дээ.

Тиймээс төр шийдвэрээ гаргасан бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг хоёр хүний биш нийтийн эрх ашгийн төлөө төрийн “төмөр нүүр”-ийг ч үзүүлэх ёстой.

Хэдхэн “хувалз”-наас айгаад, аль эсвэл тэдний төлөө төр шийдвэрээ гацаах ёсгүй юм.

 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419