Шэньжэнь нь нохой, муурын махыг хориглосон Хятадын анхны хот боллоо
Гуандун мужийн өмнөд хэсэгт байрлах Шэньжэнь хот энэ долоо хоногт муур, нохойн махны хэрэглээг хориглосон Хятадын анхны хот болжээ. Энэхүү шийдвэр нь Шэньжэнь хотын ард түмний конгрессоос баталсан "Зэрлэг амьтдын махыг бүрэн хориглох тухай Шэньжэний эдийн засгийн тусгай бүсийн журам" нэртэй шинэ хууль тогтоомжийн нэг хэсэг юм.
Энэ оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуульд могой, гүрвэл зэрэг ан амьтдыг хамгаалах, үржүүлэх, борлуулах, хэрэглэхийг мөн хориглосон байна.
"Нохой, муур тэжээвэр амьтан нь бусад амьтадтай харьцуулахад хүнтэй илүү ойр харилцаатай байдаг. Нохой, муур болон бусад тэжээвэр амьтдын хоол хүнс хэрэглэхийг хориглох нь хөгжингүй орнууд болон Хонконг, Тайваньд түгээмэл байдаг." гэж Шэньжэний хотын хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Хууль тогтоомжийн дагуу дараах амьтад, тэдгээрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоно.
- Зэрлэг орчинд өсч торнисон зэрлэг амьтны мах, түүнээс гаралтай бүтээгдэхүүн
- Гар аргаар үржүүлсэн амьтад
Мөн энэхүү хуулийн дагуу тэдгээр амьтдыг ашиглан эм тариа, шинжлэх ухааны туршилт хийх, үржүүлэх,үзүүлэн болгох зэргийг мөн хориглож байгаа юм.
Энэ шинэ хорионд H1N1 (гахайн томуу) зэрэг өвчин үүсгэдэг гахай, үхэр, хонь, илжиг, туулай, тахиа, нугас, галуу, тагтаа, бөднө шувуу зэрэг “тэжээвэр мал” хэмээх ангилалд хамаарах амьтад ороогүй байна.
Гэхдээ тэдгээрийн хэрэглээг илүү аюулгүй болгох үүднээс дараах үйл ажиллагааг хоригложээ.
- Шувуу, малыг зөвшөөрөлгүйгээр нядлах
- Зөвшөөрөлгүй нядалсан буй шувуу, малын худалдаа
- Шувуу, малыг хүнс болгох зорилгоор амьдаар нь худалдаалах
Шэньжэн хотын захиргаа бүх иргэд байгаль орчны хамгаалал, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ дээшлүүлж, зэрлэг амьтдыг хэт их арчлах муу зуршлыг нэн даруй арилгаж, шинжлэх ухаанч, эрүүл, соёл иргэншсэн амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ гэж найдаж байгаагаа мэдэгджээ.
Хуулийг зөрчвөл 150 мянган юанийн торгууль болон хатуу шийтгэл оногдуулна гэж тус хуулинд тусгажээ.
Коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор Хятадын засгийн газар 2-р сард зэрлэг амьтдыг худалдах, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглож тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч зарим газруудад зэрлэг амьтдын зах, зэрлэг ан амьтдыг нядалдаг газар ажилласан хэвээр байгаа аж.
Эх сурвалж: dnaindia.com