Б.Ламчин: Мансууруулах бодисыг тодорхойлох шинжилгээг өндөр нарийвчлалтай хийдэг болсон

Б.Ламчин: Мансууруулах бодисыг тодорхойлох шинжилгээг өндөр нарийвчлалтай хийдэг болсон

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчинтай ярилцлаа.

 

-Тусгай шинжилгээний газрын зохион байгуулалт үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье. Ямар үйл ажиллагаа явуулдаг газар вэ?

-Тус газар нь хими, физик, биологи, ДНХ, бактериологийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас гадна онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт мэргэжилтнээр оролцож ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх үүрэгтэй. Мөн ДНХ-ийн мэдээллийн төрөлжсөн сан бүрдүүлж ажилладаг.

 

-Танай газарт ямар төрлийн шинжилгээ хийгддэг вэ? Ямар ямар лабораториуд байдаг вэ?

-Манай газар нь 5 лабораторитой үйл ажиллагаагаа явуулдаг лаборатори бүрийн тус тусын үйл ажиллагааг танилцуулбал Биологийн шинжилгээний лаборатори нь хэргийн газраас цуглуулсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг хийж биологийн гаралтай ул мөр /цус,шүлс, хөлс, үрийн шингэн, үс, яс, булчин, зөөлөн эд/байгаа эсэхийг тогтоох, түүний бүлгийн харьяаллыг тодорхойлох, хохирогч, сэжигтний цусны бүлэгтэй харьцуулах шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг.

-ДНХ-ийн шинжилгээний лаборатори нь хэргийн газраас цуглуулсан биологийн гаралтай ул мөр, эд мөрийн баримт, хохирогч, сэжигтнээс авсан дээжинд шинжилгээ хийхээс гадна хүүхдийн эцэг, эх тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг.

-Бактериологийн шинжил­гээний лаборатори нь бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч, сэжигтнээс цус, шээс, мазокын шинжилгээний дээж авч сүүлийн үеийн мэдрэг оношлуур тест, микроскоп, PCR-ын аргуудыг ашиглан бэлгийн замын халдварт өвчин үүсгэгчийг илрүүлэх бактериологийн шинжилгээ хийдэг.

-Физикийн шинжилгээний лаборатори нь галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, нотлох зорилгоор хүний бие, эд мөрийн баримтад дарь, тортогны үлдэгдэл, хүнд металлын элемент байгаа эсэхийг тодорхойлох, үнэт эдлэл буюу алт, мөнгөний сорьц, үл мэдэгдэх бодисын химийн найрлагыг тогтоох шинжилгээг хийж, дүгнэлт гаргадаг.

-Химийн шинжилгээний лаборатори нь үл мэдэгдэх бодисын найрлага, мансуу­руулах болон сэтгэцэд нө­лөөт эмийн бодис, архи, цавууны найрлага, шатах тослох материал тодорхойлох, будагч бодис, цаасны бүтцийг адилтгах, автомашины эд анги, галт зэвсгийн устгагдсан дугаарыг тодруулах шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Мөн хүний цус болон биологийн шингэнд согтууруулах ундааны зүйл агуулагдаж байгаа эсэх, спиртийн хэмжээ болон угаарын хийг тодорхойлох, живж нас барсан хүний уушгины эдэд усны бичил биет байгаа эсэх, био материалд байгаа эмийн болон хорт бодис түүнчлэн элэгний эдэд гликоген байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийдэг.

 

-Жилд дунджаар хэдэн шинжилгээ хийж байна?

-Тусгай шинжилгээний газар нь 2019 онд 17357 шинжилгээ хийснээс химийн 7524, физикийн 234, биологийн 6560, ДНХ-ийн 2046, бактериологийн 989 шинжилгээг хийж гүйцэтгэсэн ба өмнөх жилээс 1543 шинжилгээгээр өссөн. 

 

-Шүүхийн шинжил­гээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагын хувьд тоног төхөөрөмжийн шинэчлэл чухал. Танайх ямар тоног төхөөрөмж хэрэглэж байна вэ?

-Химийн лабораторид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээг тестийн арга, нимгэн үеийн хроматографын арга болон сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багаж техник тоног төхөөрөмжийг ашиглан шинжилгээг хийж байна. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын засгийн газрын 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2018 онд 1,962,433,000.00 /нэг тэрбум есөн зуун жаран хоёр сая дөрвөн зуун гучин гурван мянган/ төгрөгөөр сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багаж техник тоног төхөөрөмж болох Ажилэнт Технолжис компаний 6530 QTOF 1290 HPLC шингэний хроматограф-масс спектрометр  болон 5977 загварын хийн хроматографи масс спектрометрийн аппаратыг худалдан авч химийн лабораторид суурилуулан Герман, Беларус, ОХУ-ын мэргэжилтнүүд сургалтыг зохион байгуулж албан хаагчдад эрхийн сертификат олгосон. Одоогийн байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тодорхойлох, хүний цус, үс, хумс, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг тодорхойлох шинжилгээг дээрх тоног төхөөрөмж дээр өндөр нарийвчлалтай /10-9 -10-12/ хийх боломжтой болсон.

 

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодист хийх шинжилгээ одоогийн байдлаар ямар байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ман­суу­руулах болон сэтгэцэд нө­лөөт бодистой холбоотой шин­жилгээний тоо жил ирэх тусам өсөж байгаа нь шинжилгээний тооноос харагдаж байна. 2017 онд 489 шинжилгээ, 2018 онд 732 шинжилгээ хийгдэж байсан бол 2019 онд 1400 гаруй шинжилгээг хийсэн байна. Шинжилгээгээр “1961 оны ман­сууруулах эмийн тухай конвенц”, “1971 оны сэтгэ­цэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад орсон дельта 9 тетра­гидроканнабинол, каннабидиол, каннабинол, амфетамин, метамфетамин, геройн, пентанил, кокаин, LSD, экстази, морфин, кетамин, фенобарбитал гэсэн бодисууд  илэрч байна.

 

-Танай байгууллагын материаллаг баазаар авч хэрэгжүүлж байгаа ажил?

-2020-2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд тус газрын ДНХ-ын лаборатори, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох химийн лабораторийг дэлхийн төвшинд хүрэхүйц хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжөөр тоноглох, шинжээч мэргэжилтэнг олон улсын стандартад нийцүүлэн сургаж мэргэшүүлэх чиглэл багтаасан.

 

М.Ангар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419