Өмнөд Солонгосын коронавирусийн оношлуур дэлхийн стандарт болно
Өмнөд Солонгос халдварт өвчний оношлогооны технологид ихээхэн ахиц дэвшил гаргаж байна. Тухайлбал тус улсад үйлдвэрлэсэн COVID-19 оношлуур нь хамгийн үр дүнтэй байгаа тул дэлхийн өнцөг булан бүрээс захиалах болжээ. Дэлхийд тэргүүлэгч зарим улс уг өвчний тархалттай тэмцэхийн үүднээс Өмнөд Солонгосын оношилгооны хэрэгслүүдийг их хэмжээгээр захиалах болжээ. Үүний хүчээр Өмнөд солонгос оношлуур нь дэлхийн стандарт хэдийн олж эхэлснийг шинжээчид онцолж байгаа юм.
БНСУ-ын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яам, Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны харьяа БНСУ-ын Технологи, стандартын агентлаг (KATS)-ийн гаргасан бичил биетэн ба эмгэг үүсгэгчдийг илрүүлэх ДНХ-ийн шинжилгээний аргыг Олон улсын стандартчиллын байгууллагын (ISO) эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн хорооноос гаргасан олон улсын стандарт (DIS) болгох ажил алв хэдийн эхэлсэн байна.
Энэхүү стандарт төсөлд in "vitro" оношлогооны нуклейн хүчлийн олшруулалтын аргын журам, аргыг бүрэн тодорхойлдог бөгөөд үүнийг "COVID-19" зэрэг янз бүрийн халдварт өвчнийг оношлоход ашиглаж болно. Ингэснээр Өмнөд Солонгосын эмнэлгийн стандарт нь олон улсын стандарт болно гэсэн үг юм.