Н.Наранцогт: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна

Н.Наранцогт: Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 19 хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна

Covid-19 халдварын тархалттай холбоотойгоор ОХУ, БНХАУ-аас хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй онцлог арга хэмжээ, хилийн боомтуудын үйл ажиллагааны талаар ХХЕГ-ын Хилийн боомтын аюулгүй байдлын хэлтсийн ахлах офицер Н.Наранцогтоос тодрууллаа.

 

-Гадаадын улс орнуудаас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн ирэх эрсдэл нэмэгдсэн бодит байдалтай холбогдуулж ОХУ, БНХАУ-ын Засгийн газраас ямар хилийн хориг, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?

-Улс орон тус бүрээр хариулт өгье. ОХУ-ын Засгийн газраас гуравдугаар сарын 18-ны өдрийн 00.00 цагаас тавдугаар сарын 01-ний өдрийн 00.00 цаг хүртэл гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Энэ хязгаарлалтад ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, олон улсын агаарын тээвэр, далайн тээврийн багийн бүрэлдэхүүн, төмөр замын зүтгүүрийн бригад, автомашины жолооч, албан ёсны төлөөлөгчид, ОХУ-д байнга оршин суух үнэмлэх бүхий иргэд, ойр дотны хүн нь нас барсантай холбогдуулан олгосон дипломат, албан, энгийн виз бүхий иргэд, агаарын хилийн боомтоор дамжин өнгөрч буй хүмүүст хамаарахгүй байгаа. Гуравдугаар сарын 27-ны өдрөөс ОХУ-ын иргэний агаарын компаниуд халдварын голомт бүхий улсуудаас иргэдээ татан авчрах тусгай үүргийн нислэгээс бусад хуваарьт болон тусгай аяллын олон улсын нислэгийн хөдөлгөөнийг зогсоосон. Мөн автозам, төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигчийн болон дамжин өнгөрөх хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс хязгаарлаад байна. ОХУ болон Беларуссын хуурай замын боомтын хөдөлгөөнд энэхүү хязгаарлалт мөн адил үйлчилнэ.

 

-Тэгвэл БНХАУ-ын чиглэлээр хийгдэж байгаа хязгаарлалт, хориг арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-БНХАУ-д зорчих хүчин төгөлдөр виз, оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас тус улсад нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарласан. Дипломат, албан ажлаар яваа болон “С” ангиллын визтэй зорчигчид энэ хязгаарлалт үйлчлэхгүй.Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа”-ны бизнес форум аялалын карт бүхий гадаадын иргэдийг тус улс руу нэвтрүүлэхгүй байгаа юм.Хилийн боомтод виз олгохгүй бөгөөд  24, 72, 144 цагийн визгүй дамжин өнгөрөх журмыг түр зогсоож, Хайнань руу визгүй зорчих, Шанхай хотод далайн аяллын визгүй зорчих, Хонконг, Макаогийн бүс нутгийн гадаадын иргэд Гуандун мужид 144 цагийн групп визгүй зорчих, АСЕАН-ын орнуудын бүлэг жуулчид Гуанши жуан үндэстний ӨЗО-нд визгүй зорчих зэрэг визийн зөвшөөрлийн хөнгөлөлттэй журмыг түр хугацаанд зогсоогоод байгаа.

Харин зайлшгүй зохион байгуулагдах эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн шаардлагаар тус улсад зорчих гадаадын иргэд нь өөрийн улсад суугаа БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газраасвиз авах боломжтой. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс хойш олгогдсон визийн үйлчлэлд уг хязгаарлалтын шаардлага нөлөөлөхгүй юм.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хилийн хэдэн боомт ажиллаж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт 19 боомт ажиллаж байна. Үүнээс агаарын замын нэг /Буянт-Ухаа/, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт нийт найм, авто замын долоо /Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүн хатавч, Баянхошуу-Өвдөг/, төмөр замын нэг /Замын-Үүд-Эрээн/, ОХУ-тай хиллэдэг хэсэгт нийт арав, авто замын найм /Цагааннуур-Ташанта, Тэс-Шарсуурь, Боршоо-Хандгайт, Арцсуурь-Цагаантолгой, Ханх-Монд, Алтанбулаг-Хиагт, Ульхан-Дээд Ульхан, Эрээнцав-Соловьевск/, төмөр замын хоёрбоомт /Сүхбаатар-Наушка, Эрээнцав-Соловьевск/ ажиллаж байна.

 

-Одоогийн байдлаар аль боомтуудыг түр хаагаад байна?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат боомтуудыг түр хаасан. Мөн Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолоор хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоогоод байна.

 

-Зарим хилийн боомтуудаар ачаа тээврийн автомашинуудыг улсын хилээр нэвтрүүлж байгаа шүү дээ. Эдгээр боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна уу?

-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Замын-Үүд авто замын боомтоор улс хоорондын ачаа, төмрийн хүдэр, нүүрс тээврийн автомашин, Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав төмөр замын боомтоор улс хоорондын ачааны галт тэрэг, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, боомтоор улс хоорондын ачаа тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж байна.

Мөн эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажлыг Хил хамгаалах байгууллага Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419