Коронавирусийн дэгдэлтийн улмаас Улсын Онцгой комисс нүүрсний экспортыг түр хугацаагаар зогсоогоод байсан. Тэгвэл энэ сарын 23-нд Гашуунсухайт, өчигдөр Шивээхүрэнгийн боомтыг нээж, нүүрсний экспортыг эхлүүлээд буй.
Харин өнөөдрөөс Хангийн боомтын нүүрс экспортолж эхэллээ.
Ингэхдээ хилээр гарч байгаа тээврийн хэрэгслүүдэд нэн тэргүүнд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх шаардлагыг мэргэжлийн байгууллагууд тавьж байна.