Хүн бүр маск зүүх ёстой гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагджээ

2020-03-31, 14:01 Цаг үе 11,008 4
Хүн бүр маск зүүх ёстой гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагджээ

Бостон хотын төв эмнэлгийн халдварт өвчин судлалын хүрээлэнгийн эрхлэгч Суй Хуанг /Sui Huang/ хэмээх эмч өөрийн олон сарын турш хийсэн судалгаагаа цахим орчинд хуваалцсан байна. Тэрбээр коронавирус хэрхэн тархдаг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх өөрийн мэдэж авсан зүйлсээ тайлагнасан бөгөөд түүний хэлж байгаагаар маск зүүх нь хамгийн үр дүнтэй арга аж. Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе. 

АНУ болон барууны орнуудад коронавирус асар хурдтай тархаж байгаа хэдий ч ард иргэддээ амны хаалт зүүх хэрэггүй хэмээн зааварчилсан хэвээр байна. Учир нь тэдний мэдэгдэж байгаагаар зөвхөн өвчтэй хүмүүс л амны хаалт зүүдэг юм гэнэ. Үнэндээ сүүлийн үеийн судалгаагаар коронавирус нь агаарт ханиад шиг өөрөө дэгддэггүй харин халдвар авсан хүний цэр болон шүлсээр агаарт цацагддаг болох нь тогтоогдсон. Тиймээс амны хаалт зүүх нь түүнээс сэргийлэх хамгийн найдвартай арга юм. 

АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн албан есний мэдэгдэл "Нэг удаагийн амны хаалт N95 хаалт шиг сайн хааж чадахгүй. Мөн амны хаалтыг зөвхөн өвчтэй хүмүүс л бусдад халдвар дамжуулахгүйн тулд л зүүнэ. Эрүүл хүмүүс зүүхгүй" гэж дурдсан байгаа. Энэхүү мэдэгдэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндийн салбарт амны хаалтын хомсдол үүсэхээс сэргийлэх үүднээс гаргасан юм.

Гэхдээ үүнээс болж хүмүүс амны хаалт зүүхгүй явснаар халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэхээс гадна хаалт зүүсэн хүмүүсийг гадуурхан ад үзэх явдал нэмэгдэж байна. Эсрэгээрээ хүн бүр амны хаалт зүүж байгаа Азийн орнуудад халдварын тархалт барууны орнуудаас хамаагүй бага байгааг анзаарах хэрэгтэй. 

Мэдээж хэрэг нэг удаагийн болоод буруу зүүсэн N95 амны хаалт тийм ч сайн хамгаалалт болж чадахгүй. Гэхдээ халдварын тархалтыг зогсоох үүднээс бага ч гэсэн үр дүн өгч байгаа аргуудыг бүгдийг нь ашиглах хэрэгтэй цаг үе ирчхээд байна шүү дээ. Одоо тэгж "амны хаалт үр дүнгүй" гэдгээ болих хэрэгтэй. Бүр гар аргаар хийсэн амны хаалт тархах магадлалыг тодорхой хувиар бууруулдаг нь батлагдаад байгаа. 

Энэ үүднээс амны хаалт бол үр дүнтэй хамгаалалт гэдгийг батлах шинжлэх ухааны үндэслэлтэй баримтуудыг та бүхэнд хүргэж байна. Хөл хорио дуусч хүмүүс нэг нэгэнтэйгээ чөлөөтэй харилцаж эхэлсэн ч гэсэн амны хаалтын хүчээр тархалтын хурдыг бууруулах бүрэн боломжтой гэдгийг та бүхэн эндээс харах болно. 

АНУ-ын Халдварт өвчин судлалын хүрээлэн амны хаалт үр дүнгүй гэдэг онолоо баталж чадахгүй байгаа. Тиймээс тэрхүү онолыг няцаах баримтуудыг энд хавсаргасан болно.

 

1. Логик 

 

Мэдээж хэрэг нэг удаагийн байна уу N95 байна уу ямар ч амны хаалт 100 хувь таныг хамгаалж чадахгүй. Гэхдээ бүрэн хамгаалж чадахгүй гэдэг нь огт хамгаалж чадахгүй гэсэн үг биш. Хэрвээ таныг нэг хүн 60 хувийн ялах магадлалтай лоттонд оролцох уу гэвэл та бараг өөрийгөө ялсан мэт сэтгэнэ биз дээ.

Харамсалтай нь хүмүүс бүрэн хамгаалж чадахгүй гэснийг огт хамгаалж чадахгүй гэдэгтэй андуураад байна. Харамсалтай нь эрх баригчдын ярьж байгаа хэт нэг талыг барьсан зүйлс нь эргээд ард иргэдийг шууд хохироох болжээ. 

60 хувийн хамгаалалт гэдэг чинь халдвар авч байгаа хүмүүсийн тоог 60 хувиар бууруулна гэсэн үг гэдгийг захын хүн ч ойлгодог баймаар. Гэсэн хэдий ч юм болгоныг хар цагаанаар хардаг хэт туйлшрамтгай хүмүүс 100 хувь буюу хаана ч байхгүй төгс зүйлээс бусад нь огт хэрэггүй гэсэн үзэлтэй байдаг нь эмгэнэлтэй. 

 

2. Тархах зам

 

Агаарын дуслын зам гэдэг нь өөрөө судлагдаж дуусаагүй сэдэв билээ. Түүнийг одоогийн байдлаар 2 өөр төрөлд хувааж авч үздэг юм. 

  • 10 микрометрээс бага хэмжээтэй биет - Нүдэнд үл үзэгдэх өчүүхэн ширхэгтэй учраас агаар дээр чөлөөтэй хөвнө. Энэ төрлийн биет агаарт дэгдсэнийхээ дараа тасалгаа хооронд чөлөөтэй дамжина. N95 амны хаалт нь чухамдаа энэ төрлийн нянг зогсоох зорилгоор бүтээгдсэн юм. Судалгаагаар N95 нь 0.3 микрометрээс бага хэмжээтэй биетийн 95 хувийг зогсоож чаддаг болохыг тогтоосон байдаг. Тиймээс нэг удаагийн амны хаалтаас илүү үр дүнтэй байдаг аж. 
  • 10 микрометрээс том хэмжээтэй - Энэ төрлийн биет заримдаа 100 микрометрээс ч илүү том байдаг. Заримдаа халдвар авсан хүн найтаах үед бүр хүний нүдэнд хүртэл үзэгдэнэ. Мэдээж хэрэг том хэмжээтэй учраас арай бага буюу ханиаж, найтаасан газраас 60 см хүртэлх зайнд тархана. Гэхдээ хүний найтаалтын хүчнээс хамаарч 1.8 м хүртэлх зайд цацагдах нь бий. Тийм учраас нэг нэгнээсээ зай барих хэмээ нь 1 бус 2 м байх нь зүйтэй. 

 

10 микрометрээс бага хэмжээтэй биет хэт жижиг учраас амьсгалын замаар дамжин шууд уушгинд хүрч өвчин үүсгэж чаддаг. Харин 10 микрометрээс том хэмжээтэй биет хоолой юмуу хамрын хөндийд гацдаг бөгөөд ямар нэг байдлаар цэвэрлээгүй тохиолдолд аажимдаа уушиг руу нэвчин өвчин үүсгэдэг юм. Түрүүнд дурдсанчлан N95 төрлийн амны хаалт нь 10 микрометрээс бага хэмжээтэй биетийг тусгайлан хаадаг юм. 

Мэдээж тухайн биет өөрөө өвчин үүсгэгч нян агуулж байгаа эсэхээс бүх зүйл шалтгаална.

Коронавирус нь 10 микрометрээс том хэмжээтэй биетээр дамждаг нян юм. Одоогийн байдлаар 100 мянган биет тутамд ногдох коронавирусийн хэмжээг тогтоогоогүй байгаа. 

АНУ-ын халдварт өвчин судлалын хүрээлэн N95 амны хаалтаас бусад нь үр дүнгүй хэмээн мэдэгдсэнээс болж үүсээд буй нөхцөл байдлыг өдгөө бид харж байна. Жишээлбэл АНУ халдвар авсан хүний тоогоор аль хэдийн Хятадыг давж Итали нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлэх болсон билээ. 

Хамгийн гол нь бага ч гэсэн хамгаалалт өгдөг арга хэмжээ гололгүй хэрэглэсэн бол нөхцөл байдал ингэтлээ дордохгүй байсан болов уу.

2008 онд Нидерландын эрүүл мэндийн хүрээлэн хийсэн судалгаагаар гараар хийсэн, нэг удаагийн болоод N95 амны хаалтуудын шүүх чадварыг туршиж үзсэн байдаг. Ингэхдээ тэдгээрийг зүүсэн хүмүүст 0.2-1 микрометр хэмжээтэй биетийг амьсгалуулсан аж. 

Үр дүн гэвэл 

  • N95 - 99 хувь
  • Нэг удаагийн - 55 хувь
  • Гараар хийсэн - 30 хувийн шүүх чадвартай байсан аж. 

 

Үүнээс үзэхэд агаар дуслын замаар халдвар авах магадлалыг ямар ч төрлийн амны хаалт тодорхой хэмжээгээр буруулж байгаа нь тодорхой байна. 

 

3. Биологи

 

Вирус гэдэг нь өөрөө бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийг ашиглан ашиглан үрждэг бичил биетэн юм. Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээ нь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хонхойн вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. 

Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусийн ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусийн уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеин хүчил болон уургийг ашиглан "угсрагдсан" шинэ вирусүүд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээн төрөл бүрийн өвчлөл үүсгэдэг. 

Коронавирусийн хувьд ACE2 хэмээх уурагт бэхлэгдэх замаар өвчин үүсгэнэ. ACE2-ын гадаргуугийн энзим нь зүрх судасны хамгаалалтын үүрэгтэй юм. Тийм учраас өндөр настай болоод зүрхний өвчтэй хүмүүст энэхүү уураг их хэмжээгээр ялгардаг. Олон зүрх судасны, даралтын эм чухамдаа энэхүү уургийг л тэтгэх зорилготой байдаг. 

Сонирхолтой нь ACE2 нь уушги гэхээс илүү хамрын хөндийд илүү агуулагддаг болохыг саяхны судалгаагаар тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл халдвар авсан хүн зөвхөн хамрын хөндийдөө коронавирусийг үржүүлэх бөгөөд өөрөө COVID-19 өвчнийг үүсгэлгүйгээр ханиаж найтаах мэтээр бусдад халдвар тараах бүрэн боломжтой гэсэн үг юм. Тийм ч учраас вирус нь уушги руу нь ороогүй хүмүүс ямар нэг шинж тэмдэггүй яваад байгаад гайхах зүйлгүй. 

Саяхнаас эхлээд АНУ-ын эрүүл мэндийн яам шинжилгээ авахдаа хамрын хөндийн арчис авах заавичилгаа өгч эхлээд байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч байгааг энэ олон шинэ тохиолдлууд илтгэнэ. 

Мэдээж хэрэг халдвараас сэргийлэхийн тулд гараа угаах, хамар болоод хоолойгоо сайтар цэвэрлэх гэдгийг мартаж болохгүй. Ингэснээр арай өвчин үүсгэж эхлээгүй вирус устах болно. 

Хамгийн гол нь ямар ч амны хаалт /ороолт эсвэл алчуур байсан ч болно/ 10 микрометрээс том хэмжээтэй нян тээгч бичил биетийг тодорхой хэмжээгээр хааж чадна гэдгийг мартаж болохгүй. 

Эх сурвалж: medium.com

63
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419