Эдийн засагч Л.Наранбаатарын эсрэг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд гүтгэх заалтаад гомдол гаргасан байдаг. Улмаар цагдаа Л Наранбаатарыг З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж хоёр сая төгрөгөөр торгосон.
Харин өчигдөр буюу 2020 оны 3-р сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагдаагийн шийтгэвэрийг цуцлуулах Л.Наранбаатарын гомдлыг хэлэлцжээ.
Улмаар З.Энхболдыг гүтгэлээ гэж цагдаа болон прокурор Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгосон шийтгэвэрийг хүчингүй болгожээ.
Шүүх хурал хоёр ч удаа хойшилсон бөгөөд өчигдрийн шүүх хуралд З.Энхболд өөрөө ирээгүй байна.