“Олимпийн наадам хойшилсон ч өрсөлдөөнд өөрчлөлт орохгүй”

“Олимпийн наадам хойшилсон ч өрсөлдөөнд өөрчлөлт орохгүй”

Олон оронд тархаад байгаа коронавирусын улмаас хөл хорио зарлаж олимпийн наадам хойшилж, спортын олон тэмцээн уралдаан цуцлагдаад байгаа билээ. Харин манай тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж байгаа талаар холбогдож асуулаа.

 

Б.Мөнгөнтуул /Шатрын их мастер/:

 

ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАД ХОЙШЛОГДСОН

-Интернетээр дасгалжуулагчтай холбогдон гэртээ бэлтгэлээ хийж байна. Шатрын ном, программ ашиглан хийдэг. Олон улсын болон дотоодын тэмцээнүүд хойшилсон. Монголын шатрын холбоо анхны цахим багийн лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ сарын 17-28-ны хооронд хоёр шаттай зохион байгуулагдсан  тэмцээний финалын тоглолт өнгөрсөн бямба гаригт өндөрлөсөн.

Манай шатрын спортын онцлог нь гэртээ болон цахим орчинд бэлтгэлээ хийх боломжтойгоороо одоогийн нөхцөлд давуу тал болж байна.

Энэ сарын УАШТ-ний хагас шигшээ, ирэх сард болох  УАШТ, энэ сард Улаан-Үдэд болох байсан олон улсын тэмцээнүүд хойшилсон. Мөн манай спортын хамгийн том тэмцээн болох хоёр жилд нэг удаа болдог Дэлхийн шатрын олимпиад 2021 онд болохоор хойшлогдсон.

 

Л.Одгэрэл /Олон улсын хүндийн өргөлтийн холбооны Олимпийн зэрэглэлийн шүүгч/:

 

“ТОКИО-2021” ӨРСӨЛДӨӨНТЭЙ БОЛНО ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

-Хэдий бид хил хязгаар, ёс заншлаар ялгаатай боловч дэлхий дээр хамтдаа оршин буй хүн төрөлхтөн гэдгийг энэ цар тахлын тархалт хангалттай мэдрүүлж, Олимпийн наадам гэдэг дэлхийн хүн төрлөхтнийг нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг, аугаа зүйл гэдгийг харуулж банйа. ОУХӨХ, АХӨХ-өөс гаргасан хуваарьт тэмцээнүүд бүгд цуцлагдаад байна.  Коронавирусыг ялан гарсны дараа шинэ хуваарь төлөвлөгөөг батлан гаргах болно. Тиймээс тамирчдын хувьд дараа дараагийн тэмцээндээ оролцож Олимпийн эрхийг авах бүрэн боломжийг олон улсаас гаргах нь тодорхой гэж бодож байна. Мэдээж тамирчдын бүх бэлтгэл төлөвлөгөөнд өөрчлөлт орох нь тодорхой. Мөн хэр хүнд нөлөөлөх талаар дасгалжуулагч илүү мэдээллийг өгөх байх. Гэхдээ дэлхий нийтээр хөл хорио тогтоож олон улс оронд ялгаагүй л бэлтгэл сургуулилтыг хориод байгаа. Тиймээс “Токио 2021”-д өрсөлдөөн илүү явагдана гэж үзэж байна.

 

Ц.Хосбаяр /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч/:

 

БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА ГЭРТЭЭ ХИЙЖ БАЙНА

-Шинэ коронавирус гарсан нь тамирчид, дасгалжуулагчид төдийгүй бүх  салбарт маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Спортын салбарт том цохилт болчихлоо. Олимпын наадам хойшилсон нь нэг талдаа харамсалтай. Гэхдээ зарим талаар бас боломж гарч байгааг үгүйсгэх аргагүй. Өндөр эрчимтэй, ачаалалтай бэлтгэл хиих ёстой тамирчид маань бэлтгэл сургуулилт хиих бололцоогүй болчихлоо. Гэхдээ гэртээ ямар ч байсан формоо хадгалах хэмжээнийбэлтгэл хийх хэрэгтэй учраас бэлтгэл сургуулилтаа тодорхой хэмжээнд хийж байна. Бэлтгэлийн тодорхой циклүүдийг өөрчилж хувийн бэлтгэл рүү нь голлосон бэлтгэл хийж байна. Хөл хорио тогтоогдоогүй бол зүүн Азийн аварга, Ази тивийн аварга, мөн дэлхийн цомын цуврал гэсэн гурван тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан. Гэвч цар тахлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшилсон.Тиймээс төр засгийнхаа шийдвэрийг биелүүлж, бэлтгэл сургуулилтаа гэр гэртээ өөрийнхөө хэмжээнд хийж байна.

 

Х.Одхүү /“Netcom” клубын тамирчин, ОУХМ/:

 

ДАРТС БОЛ ОРЧИН ГОЛОХГҮЙ ТОГЛОЖ БОЛДОГ СПОРТ

-Тамирчин хүн бүр өөр өөрсдийнхөө бэлтгэлээ хийж улам сайжрахыг хичээж байгаа байх. Дартсын спорт бол бусад спортыг бодвол гэртээ, ажил дээрээ бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж болно. Хэдий өөр хүнтэй өрсөлдөж байгаа юм шиг харагдаж байгаач зөвхөн өөрөө өөртэйгөө тоглодог спорт юм. Миний хувьд энэ хорио цаанаасаа бэлтгэл сургуулилтаа улам шаргуу хий гэж цаг гаргаж өгч байгаа юм болов уу гэж бодон хийж байгаа. Энэ жил мэргэжлийн дэлхийн аваргын эрх авах 12 тэмцээнд хүчээ үзэж эхний дөрөвт багтахын төлөө бүхнээ зориулна гэж бодож байна. Мөн Хятадад зохиогддог хамгийн том олон улсын нээлттэй цуврал тэмцээнүүдийг алгасахгүй оролцоно. Учир нь сүүлийн таван жилийн тэмцээнүүдэд рейтингээрээ наймдугаар байр эзэлсэн. Мөн халдварт өвчин дарагдвал АДА дэлхийн цом, Ази номхон далайн орнуудын аварга гээд олон тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.

Манай дартсын спорт сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж, олон шинэ тамирчид орж ирсэн. Хамгийн сүүлийн сарын чансаанд гэхэд 250 орчим тамирчид мэргэжлийн түвшинд оролцсон.

Дэлхийн дартсын тамирчид нойлын цаас самбарын голд тогтоогоод голын нүхэнд гурван сумаа зоох, Бухын нүдэнд 3-5 минутанд шидэж гурван сумаараа зоох зэргээр 501 онооноос цөөн сумаар дуусгасан бичлэгээ цахим орчинд тавьж, бусдыгаа уриалсан челленж явуулж байгаа.

 

Б.Пүрэвжав /Таеквондогийн хар бүс хоёр дантай, спортын мастер/:

 

“COVID-19” ХАЛДВАР НАМДАХААР ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОНО

-Миний хувьд бэлтгэлээ гэрийн нѳхцѳлд тогтмол хийж байгаа. Тэмцээн уралдааны хувьд дотооддоо зохиогдох улсын аварга, болон бусад олон тэмцээнд оролцох тѳлѳвлѳгѳѳтэй байлаа. Ѳвчний дэгдэлт намдахаар зарим тэмцээнд оролцоно.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419