Капитрон банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна
Дэлхийн нийтэд тархаад буй коронавирус цар тахлаас үүдэлтэй хорио цээр, хязгаарлалтын улмаас Капитрон банк харилцагчиддаа санхүүгийн дарамтад орохоос нь урьдчилан сэргийлэх, хямралтай үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Капитрон банк зээлдэгчиддээ зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах арга хэмжээг авч байгаа бөгөөд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үйлчилгээний шимтгэл болон хугацаа хэтэрсэн тохиолдолд тооцдог нэмэгдүүлсэн хүүг авахгүй байх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
Бизнесийн зээлдэгчийн хувьд энэ оны 02-р сараас эхлэн бизнесийн үйл ажиллагаа нь доголдож тасалдал үүссэнээс орлого нь буурч, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн бол зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ ЭНД дарж ирүүлнэ үү. Мөн Капитрон банкны салбар, тооцооны төвүүдэд хандах боломжтой.
Иргэдийн хэрэглээний зээлийн хувьд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар ЭНД дарж илгээж болох бөгөөд Монголбанкнаас гаргасан зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэрийг хэрэгжүүлэх аргачлал тодорхой болсны дараа бид хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж ажиллах болно.
Дээрх шийдвэр нь Монголбанкнаас гаргасан энэхүү зохицуулалтын хүрээнд 2020 оны 01-р сарын 31-нээс 2020 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хэрэгжих юм.
Хэрэв та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Капитрон банкны Харилцагчийн мэдээллийн лавлах 1800-2020 утас, CapitronBank фэйсбүүк пэйж хуудас, capitronbank.mn цахим хуудаст холбогдоно уу.
Жич: Капитрон банк Банкны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, харилцагчийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай өөртэй нь харилцах тул аливаа гуравдагч этгээдэд хандахгүй байж, өөрийн бизнесийн нууцлалаа хангах, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүг
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.