Хойд Солонгос хоёр пуужин хөөргөжээ
Хойд Солонгос өнөө өглөө /2020.03.29/ ойрын зайн тусгалтай хоёр пуужин хөөргөжээ. Пуужингуудыг Япон тэнгис рүү чиглүүлэн хөөргөсөн талаар “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.
Пуужингууд 230 км орчим газрыг 30 км-ийн өндөртэйгөөр туулжээ.
Японы өөрийгөө хамгаалах хүчнээс мэдээлснээр БНАСАУ сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд зургаан пуужин харваад байна. Пуужингууд Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна буюу Япон тэнгисийн эргээс 200 миллийн зайд туссан аж.
Хойд Солонгосын эдгээр үйлдэл Япон улсын аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгээд байгааг тус улсын талаас мэдэгдээд “Бид иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд мэдээлэл цуглуулж, байдлыг нухацтай ажигласаар байх болно” гэжээ.