Барууны орнуудад Ази гаралтай иргэд рүү халдах явдал хэдэн зуугаар бүртгэгдэх болжээ
АНУ-ын Вашингтон хотын нэгэн дэлгүүрээр Солонгос гаралтай эмэгтэй үйлчлүүлэх гэтэл түүнийг оруулсангүй. Тэрбээр өөр дэлгүүр орохоор алхаж явтал хойноос нь нэг хүн савтай ундаа шиджээ. Мөн Парис хотод нэгэн хятад оюутан бусдад зодуулан хүнд бэртэл авчээ. Түүнийг зодсон этгээдүүд баригдсаныхаа дараа түүнийг коронавиурстэй хэмээн бодсон учраас ийм зүйл болсон гэх тайлбар өгсөн аж.
Энэ мэтчилэн барууны орнуудад өнгөрсөн долоо хоногт хэдэн зуун удаагийн Ази иргэдийг гадуурхсан үйл явдал болсон байна. Зөвхөн АНУ-д гэхэд 650 удаагийн ийм дуудлага цагдаагийн газар бүртгэгдсэн гэнэ.
"Ийм зүйл болж байгаад би үнэхээр итгэхгүй байна. Ийм байхад яаж энд хүүхдүүдээ өсгөх юм бэ?" гэж АНУ-д амьдардаг япон бүсгүй хэлсэн аж.
Үүнээс гадна ази царайтай хүмүүсийг хараах, нулимах, олон нийтийн тээвэр, таксинд суулгахаас татгалзах, цахим орчинд гадуурхах зэрэг явдал хэрээс хэтэрч эхэлжээ.
3-р сарын 16-нд Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг "Хятад Вирус" гэж нэрлэсэн нь энэхүү явдлыг дэврээсэн гэж үзэх хүмүүс байгаа ч түүнээс ч өмнө хүмүүс ази хүмүүсийг ялгаварлаад эхэлсэн болохыг олон тооны бичлэг, зураг баталж байгаа юм.
Колумбын их сургуулийн түүхч Мерилн Чоу халдварт өвчин тархах бүрт аль үндэстэнг буруутгах явдал байсаар ирсэн болохыг сануулж байна.
Тэрбээр "1900-аад оны эхээр Итали цагаачдыг хатгаа, Ирландчуудыг булчин задрах тахал, 1920-оод онд Япон болон Мексикчуудыг салхин цэцэг, 1980-аад оны эхээр Гайтичуудыг ДОХ өвчинд буруутгаж барууны орнуудад нэвтрүүлэхээс татгалзаж байсныг санах хэрэгтэй." гэж хэлсэн байна.