Хортой хуванцраар хооллодог бактерийг эрдэмтэд нээжээ. Тус бактери нь хуванцрыг хамгийн гол хүнсээ болгосон болохыг тэд онцолж байгаа юм.
Дээрх бактери нь хуванцар ихээр цугларсан газар үүссэн байх магадлал өндөр байна гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Герман дахь Байгаль орчны судалгааны төвийн мэргэжилтнүүд дээрх нээлтийг хийсэн байна
Тус судалгааны төвийг ахалж байгаа эрдэмтэн Херман Херпэйр "Энэхүү нээлтийн ачаар бид хуванцар хаягдлын асуудлыг шийдэх боломжтой боллоо" гэж мэдэгдсэн байна.
Энгийн бактериуд хуванцраас ялгарч буй хортбодисийн нөлөөгөөр шууд үхдэг. Харин дээрх бактери нь хуванцар хаягдал ихтэй нөхцөлд амьд үлдэж чаддаг болтлоо хувьсалд орсон байна. Эцэст нь дасан зохицож дууссаны дараа тэрхүү бичил биет гол дуу хуванцраар хооллож чаддаг болсон аж.
1950-аад оноос хойш дэлхий даяар нийт 8 тэрбум тонн хуванцар хаягдал тарсан бөгөөд тэдгээр нь байгаль дэлхийд нөхөж баршгүй хохирол учруулж байгаа юм. Энэ нээлтийн ачаар бид одоо тэдгээрээс салж болох байх гэж эрдэмтэд найдаж байна.