Хувиараа нийгмийн даатгалд даатгуулагчид зургаан сар НДШ төлөхгүй
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бусаар хуралдан хэд хэдэн шийдюэр гаргасан. Тэдгээр шийдвэрүүдийн нэг нь аж ахуй нэгж, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сар тэглэх шийдвэр байсан. Энэхүү хөнгөлөлтөд хувиараа нийгмийн даатгал төлөгч иргэдэд хамаарагдахгүй гэж Сангийн яамнаас мэдээлсэн ч уг шийдвэрийг өөрчилж, хувиараа нийгмийн даатгал төлж буй иргэд IV сарын 1-нээс Х сарын 1-н хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөгдөх болж байна.