Ким Жон Уны дүү Хойд Солонгосыг ахынхаа эзгүйд удирдах болжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ё-Жон Ажилчдын намыг удирдаж эхэлсэн гэж мягмар гаригт баттай эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр Хойд Солонгосын шийдэмгий дипломат хэв маягийг гаргуун эзэмшсэн гэдгээ сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн хэд хэдэн ширүүн мэдэгдлүүдээрээ дамжуулан харуулжээ.
Энэ бүхнээс үзэхэд түүний Хойд Солонгосын засгийн газар дахь эрх мэдэл үнэмлэхүйгээр нэмэгдсэн бололтой.
"Ким Ё Жоны дэргэд байгаа хүмүүс тушаалыг нь үг дуугүй дагадаг болсон. Ахынхаа эзгүйд тэрбээр намын дотоод болон гадаад асуудлыг бие даан удирддаг юм." гэж эх сурвалжийн өгсөн мэдээлэлд дурджээ.
Хойд Солонгост Ким Ё Жонг цэргийн асуудлаас бусад бүх зүйлийг хариуцаж байгаа гэсэн цуу яриа тарж байна. Түүний албан ёсны цолыг "Төв хорооны нэгдүгээр орлогч дарга" гэх болжээ.
Ким Ё Жон өмнө нь суртал ухуулгын хэлтсийг ахалж байсан боловч одоо илүү хүчирхэг "Зохион байгуулалтын хэлтэс"-ийг ахлах болсон бололтой. Тус хэлтсийг "намын доторх хэсэг" гэж нэрлэгддэг бөгөөд гишүүдийн үүрэг нь нам, цэргийн томоохон цолтнуудыг хянах, удирдан чиглүүлэх үүрэгтэй байдаг юм байна.