А. Энхцэцэг: Ажил олгогчид дампуурч, ажлын байраа алдахад хүрээд байна
Монголын нийт аж ахуйн нэгж нэг сая орчим ажлын байраа хадгалж үлдэхэд хүндрэлтэй болж, ядуурал 50 хувьд хүрэх магадлалтай болсон тухай мэдээлэл хийж байна. Тэд коронавирусийн хөл хорионы хугацаанд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг хойшлуулах, цаашлаад аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний нөхөн олговор олгохыг хүсэв. Эс бөгөөд аж ахуй нэгж болон хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн мөнгөө дийлэхгүйгээс гадна ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд буйгаа илэрхийлэв.
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга А. Энхцэцэг:
Энэ үед гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээс илүүтэй, дотоодын буюу үндэсний үйлдвэрээ дэмжиж, үүнээс гарах ашгийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг олгохыг хүсэж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүн Б.Батдэлгэр
Худалдаа эрхлэгчдийг улсаас дэмжихгүй байгаагаас болж жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж үлдэхэд хүнд болоод байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөгүйн улмаас зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Иймд улсын онцгой байдал зарласантай холбоотойгоор шинэ журмаар зохицуулалтыг хийж, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжмээр байна.