Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд

2020-03-26, 10:33 Монголд 1,657 3
Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд

Манай улсад хар тамхины борлуулалт, хэрэглээ хар зах шиг болсон гэдгийг  харуулах баримт олон. Хэдэн жилийн өмнө хар тамхи гэдэг үг ховор сонсогдож, зөвхөн мөнгөтэй хүний “зугаа” мэтээр ойлгодог байсан бол өнөө үед дунд сургуулийн сурагчид ч энэ хэрэгт холбогдож байна. Хар тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд хавтгайрсан гэх судалгааны дүгнэлт бий. Тэр дундаа хар тамхины хэрэгт 19-35 насны залуус түлхүү холбогдож байгаа нь хамгийн том аюул юм. Гэлээ ч хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан, хэсэг бөөнөөрөө хэрэглэснийг гааль, цагдаагийнхан чадлынхаа хэрээр илрүүлдэг. Бас чамгүй тэмцдэг.  Гэтэл цагдаа, гаалийнхны илрүүлж барьж ирсэн хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатандаа замхардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шударга шүүхийн өмнө зогсч гэмээ ухаардаггүй нь дахиад хэрэг үйлдэх сэдэл болдог аж.

Манай улсад хар тамхи мансууруулах бодис сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм. Гэтэл үүний цаана илрээгүй. Илрүүлээд хураасан ч хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө хэрэглэдэг, нийгэмд борлуулж байсан үйлдэл гарч байв.

Тэгвэл төрийн өндөр эрх мэдэл албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон ч хав дарагдаж байна гэж хардах үндэслэл бүхий жишээ цөөнгүй. Төрд өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн ач, зээ, хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон ч хуулиар хамгаалуулдаг байж мэдэх хэргүүдийг тоймлоё. Тэднийх ихэнх нь хэрэгсэхгүй болох эсвэл торгож, батлан даалтад гаргаад сураг алдарч байна. Тэдний дунд өнөөгийн төрийн тэргүүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд ч багтаж байгаа юм. Гурван жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв.

Талийгаач хошин шогийн жүжигчний хүү байсан бол тус байр  нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байжээ. Хэрэг гарах үед 21-28 насны  11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байсны дотор Б.Хүлэгт байжээ. Тэдний  есийнх нь шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарч, мөрдөгчид гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Харин үүнээс хойш юу болсон нь сураг алдарсан. Хэвлэлүүд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан удаатай. Хууль хяналтынхан “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариулт хэлдэг.

Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм.  Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Харин хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б хар тамхины хэргээр  2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс ялыг нэг жил болгон бууруулж байв.

2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан, шалгаж байгаа гэж мэдээлсэн ч тэгсхийгээд нам жим болсон.  Үүнээс өмнө мөн л хар тамхины хэргээр ял авсан ч өршөөлөөр суллагдсан гэх мэдээлэл бий.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн.

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт 2015 онд холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад гарсан ч гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ял сонссон байдаг. Хар тамхины хэрэгт удаа холбогдож олон нийтийн шахалт шаардлагаар хариуцлагаа хүлээсэн нэг хэсэг байгаа ч нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалаар хуулиас дээгүүр авирлаж байгаа нь ч бий. Тэдэнд хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ.

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419