Стэнфордын их сургуулийн эрдэмтэд N95 маскийг ариутгах хялбар аргуудыг боловсруулжээ
Дэлхийн эмч мэргэжилтнүүд амны хаалтыг нэг өдөр хэрэглээд хаях ёстой хэмээн зөвлөж байгаа билээ. Тэгвэл саяхан Стэнфордын их сургуулийн эрдэмтэд N95 маскийг тодорхой арга хэрэглэн цэвэрлэх юм бол бүрэн халдваргүйжүүлэх боломжтой болохыг тогтоожээ.
Энэхүү судалгааг явуулсан Доктор Саямон Херст "Бид энэ аргыг заавал хэрэглэх ёстой гэж байгаа юм биш. Боломжтой бол байнга маскаа солих хэрэгтэй. Харин яах ч арга байхгүй болсон тохиолдолд дараах аргуудыг хэрэглэн хуучин маскаа цэвэрлэж зүүх боломжтой гэж байгаа юм." гэсэн байна.
Энэхүү судалгааг 2009 оноос хойш явуулж байгаа бөгөөд дараах аргууд нь хамгийн үр дүнтэй байжээ
- Шарах шүүгээнд маскаа хийгээд 58 хэмийн халуунд 30 минут байлгах
- Хэт ягаан туяанд 30 минут шарах
- 75 хувийн этилийн спиртэд дүрэх
- Буцалж буй усны ууранд 15 минут байлгах
- Нянгийн эсрэг савангаар 1 минут угаах
Мэдээж хэрэг дээрх аргуудыг хэрэглэсний дараа тухайн маскны материал нь мууддаг байна. Тиймээс маскийг 1 л удаа цэвэрлэж зүүх хэрэгтэй юм. Мөн 75 хувиас дээш спиртийн агууламжтай бодис ямар ч маскийг дахиж ашиглахын аргагүй гэмтээдэг байна.