Сүүлийн үед “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой мэдээлэл, бичлэг цахим ертөнцөд цацагдан, олныг талцуулах болсон.
Зарим хүн “Олон хүнд буян үйлдэж яваа, согтуу нэгнийг нэгнийг ингэж байлгаад, сайхан амьдруулахын төлөө зүтгэх ховор” гэж өмөөрч байгаа бол “Ингэж хэтэрхий дураараа авирлаж, хуулийн байгууллагынхан, цагдаа нарыг үл хүндэтгэж болохгүй” хэмээн шүүмжлэх нь ч буй.
Тэгвэл ЦЕГ-аас Г.Загдаад зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цахим хуудсандаа “Иргэн Загдаад зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа, шийдвэр гарахаар удахгүй мэдээлэл өгнө” гэжээ.