Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл
"Саак өнцөг" булан та бүхэнд коронавирусийн талаарх цогц мэдээллүүдийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Monmap болон ЭМЯ-ны мэдээлэл дээр үндэслэн цар тахлын Монгол дахь нөхцөл байдлын талаар цогц мэдээллийг хүргэж байна.
Коронавирус нь өнөөдрийн байдлаар (гуравдугаар сарын 25) дэлхийн 195 оронд бүртгэгдсэн байна. Харин манай улсын хувьд дотоодын халдвар тархалт одоогоор байхгүй, гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
1 Зөөвөрлөгдөн орж ирсэн 10 тохиолдол бүртгэгдэв
Анхны тохиолдол: Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 2-нд УБ-т газардсан Франц иргэнээс коронавирус илрэв.
Удаах тохиолдол: Сөүл-УБ, Берлин-УБ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэн гуравдугаар сарын 17-ны өдрийн 20 цагт эхний шинжилгээний хариугаар Ковид-19 халдвар авсан нь тогтоогдов.
Сүүлийн тохиолдлууд: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6 хүнийг коронавирусийн халдвар авсан болохыг ээлж дараалан тогтоов.
Нийт: 10 тохиолдол
2 Нийт тохиолдлыг хүйсээр авч үзвэл:
Ковид-19 халдвар авсан нь батлагдан, ХӨСҮТ-д эмчлүүлж буй 10 иргэний 7 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй байна.
3 Насны ангилалаар авч үзвэл:
Нийт батлагдсан тохиолдлыг насны ангилалаар авч үзвэл дийлэнх буюу 30% нь 30-34 насныхан байна. Тодруулбал,
15-19 насны- 1 иргэн
25-29 насны- 1 иргэн
30-34 насны- 3 иргэн
40-44 насны- 1 иргэн
45-49 насны- 1 иргэн
55-59 насны- 2 иргэн
65-69 насны- 1 иргэн байна.
4 Ажиглалтад 2084 иргэн байна (гуравдугаар сарын 24-ны байдлаар)
Харин ажиглалтад орж, тусгаарлагдсан 2084 иргэн байна.
Тэдгээрийн 1117 иргэн нийслэл УБ хотод ажиглалт, тусгаарлалтад байгаа бол Баян-өлгий аймагт- 398
Сэлэнгэ- 199
Дархан-Уул- 153
Орхон- 123
Увс- 58
Дорнод- 28
Дорноговь- 23
Хөвсгөл- 4
Ховд-3 хүнийг тус тус ажиглалтад аваад байгаа аж.