Коронавирусийн голомт болоод байсан Хубэй мужийн хөл хорио маргааш цуцлагдана
Коронавирусийн анхны голомт болоод байсан Хятадын Хубэй мужид шинэ тохиолдол бүртгэгдээгүй олон хоноод байгаа учраас муж даяарх хөл хориог 3-р сарын 25-нд цуцлах болсон гэж хятадын эрүүл мэндийн яам мэдэгджээ. Харин тус мужийн нийслэл Ухань хотод 4-р сарын 8-ны өдрөөс олон нийтийн тээврийг явуулж хэлэх юм байна.
Үүний хажуугаар Ухань мужийн иргэдийг хот болон Хубэй мужаас гарахыг зөвшөөрнө гэж тус мужийн захиргаа мягмар гаригт гаргасан мэдэгдэлд дурджээ.
1-р сарын 23-ны өдрөөс хойш тус мужид нийт 60 сая орчим хүн хатуу хөл хорионд ороод байсан билээ.
Хубэй мужид 3-р сарын 19-өөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд түр эмнэлгүүд бүр хаагдан, томоохон эмнэлгүүд энгийн өвчтэй хүмүүсийг хүлээн авч эхэлсэн байна.
Хятадыг удирдагч Ши Жиньпин засгийн газар нь Хятадад гарсан дэгдэлт бараг үгүй болсон талаар мэдэгдэл хийжээ. 3-р сарын 10-нд Ши өвчин гарч ирснээс хойш анх удаа Хубэйгийн нийслэл Ухань хотод очжээ. Гэхдээ вирус дэлхий даяар хурдацтай тархаж байгаа бөгөөд одоо Европт Хятадаас илүү тохиолдол бүртгэгдэж байгаа тул Хятад тэдгээр орнуудад туслахаа мэдэгдээд байгаа аж.