АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал болж байна. Хуралд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцлоо. Тэрбээр "АНУ-ын Засгийн газраас "COVID-19" халдварын эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг энд мэдэгдэж байна. АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажил өндөр сэтгэгдэл төрүүлж байна" гэв.