Гэртээ байгаа энэ цаг хугацаанд эдгээр зүйлсийг хийж болохоор байна.
- Хүүхдүүддээ шинэ зүйлс зааж өгөх (унших, бичих, зурах, график дизайн оролдох, бичлэг хийх монтажлах, гэрэл зураг авах)
- Цуг хоол хийх, нарийн боов, талх барих
- Гэр орноо цэвэрлэх, тагтаа цэвэрлэх, агуулахаасаа хуучин зүйлсээ гаргаж хэрэгтэй хүнд нь өгөх
- Онлайн хичээлүүд авах (одоо хямдарч байгаа. Үнэгүй сайн хичээлүүд ч бий
- Хэл сурах, хэлээ сайжруулах (өөр орны хэл сурах сонирхолтой хүмүүстэй ярилцах апп-ууд ч бий)
- Үзэг цаас нийлүүлэх (Намтараа бич. Гэр бүлийн дурсамжаа бич. Блог бич. Ном хммм ном бичих хэмжээнд гэртээ сууна гэж бодохгүй байна.)
- Гэр бүлийн санхүү, амралт, урт хугацааны зорилтуудаа эргэж харах, цуг төлөвлөх
- Өсвөр насны дүү нартаа цаг гаргаж мэргэжил сонгоход нь туслах
- Дасгал сунгалт хийх (дасгал хийдэг апп-ууд бас үнэ төлбөргүй болж байна)
- Кино үзэх, тоглоом тоглох (энэ ойлгомжтой гэхдээ илүү бүтээлчээр цаг алаарай.)
- Хойш нь тавиад л бдаг төсөл рүүгээ орох (зуслангийн байр, өрөөгөө шинээр төлөвлөх, байрны засвараа хийх)
- Автомашинаа үзлэгт оруулах, засвар үйлчилгээ хийлгэх
Чи өөрийгөө, гэр орноо цэгцлээд авбал амьдралын бусад зүйлс ч цэгцрээд ирнэ гэдэг билүү. Өөр гоё санаанууд, туршлагаасаа хуваалцаарай.
Э.Лхагва