Дэлхийн хэвлэлүүд: "Барууны улс төрчдийн коронавирусын эсрэг авсан арга хэмжээ хангалтгүй байлаа"

Дэлхийн хэвлэлүүд: "Барууны улс төрчдийн коронавирусын эсрэг авсан арга хэмжээ хангалтгүй байлаа"

Хятадад анх дэгдсэн коронавирусын тахал одоо Европ Америкийг нөмрөн авлаа. Барууны орнуудад сургууль цэцэрлэг хаагдаж, кафе музей ажиллахаа болин спортын арга хэмжээнүүд цуцлагдан, өдөр болгон  л олон арван хүн нас барсан тухай мэдээлэх болжээ. Энэ удаа бүх дэлхийд заналхийлэн байгаа энэ аймшигт өвчний тархалтын тухай гадаадын хэвлэл мэдээлэлд хэрхэн бичиж байгааг тоймлон хүргэе.

АНУ

АНУ

The Washington Post: Коронgвирусын тархалтын нөлөөнөөс эдийн засгаа аврахын тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан нь бодлогын хүүгээ 0 хүртэл бууруулж , 700 тэрбум долларын ипотекийн болон улсын үнэт цаасыг худалдан авах боллоо. Энэ бол 2008 оны хямралаас хойш гаргасан хамгийн зоригтой үйл ажиллагаа бөгөөд улс орон даяар олон компани дампууран хаагдаж, эдийн засгийн бууралт бий болсон энэ үед санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, зээлийн хүүг хамгийн бага хэмжээнд байлгах зорилготой шийдвэр юм.

ХНС нь өөрийн гол хөзрөө ингэж ил гаргасан боловч энэ нь хангалтгүй байж мэдэх юм хэмээн анхааруулж, нэмэлт өөр арга хэмжээнүүдийг судалж байгаа билээ. Энэ сангийн авч хэрэгжүүлж болох өөр ямар арга хэмжээ нь эдийн засгийн байдлыг үндсээр нь өөрчлөн, зөв чиглэлд оруулж болох нь одоогоор ойлгомжгүй байна. ХНС-ийн гаргасан дэндүү зоригтой гэмээр тус шийдвэр нь эдийн засгийн байдал нь олон мэргэжилтнүүдийн бодож байгаагаас илүү муу байдалд байгаа юм биш биз гэсэн түгшүүрийг төрүүлж байгаа юм.

The Wall Street Journal: “Энэ цар тахлын үед АНУ болон дэлхийн бусад улс орнуудын эдийн засаг бууралтын байдалд шилжих магадлал улам бүр их боллоо. Хамгийн хүчирхэг эдийн засагтай АНУ-д гэхэд олон зуун нислэг, хурал зөвлөгөөн, спорт урлагын тоглолтууд  цуцлагдаж, хойшилж байгаа ба дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом унсан нь тус улсын нефть олборлогч нарт маш хүнд хүнд цохилт боллоо.

Энэ бүхнээс харахад урьд өмнө байгаагүй удаан хугацаагаар үргэлжилсэн эдийн засгийн өсөлттэй он жилүүд ойрын саруудад дуусаж байгаа бололтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Нефтийн үнэ 24 доллар/баррель болсон энэ үед АНУ-ын занарын нефть олборлогч компаниуд нь өрөмдлөгөө багасгах шийдвэр гаргахаас өөр аргагүй болж энэ нь цаашдаа нефть олборлолтод ямар нэг байдлаар холбогддог олон зуун компанийг энэ зах зээлийг орхиход хүргэж, олон хүн ажилгүй болох нөхцөл болж байгаа юм... JP Morgan банкны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар  эдийн засаг нь энэ оны эхний хагаст бууралтын үедээ орж , 2009 оноос эхэлсэн өсөлт дуусгавар болох юм байна.  Харин Конгресст хэлэлцэж байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад зориулах 500 тэрбум долларын эдийн засгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлж чадвал энэ оны 2-р хагасаас эдийн засгийн тогтвортой өсөлт бий болно гэж уг банк таамаглаж байгаа юм.”

CNN: “АНУ-д сургуулиуд хаагдаж, гадаадын улс оронд аялах боломж хязгаарлагдан байгаа ба Дисней ленд ажиллахаа зогсоож байгаагаас Микки Маус хүртэл өөрийн цагаан бээлийг өлгүүрт өлгөх хэрэгтэй боллоо.

Ерөнхийлөгч Дональд Трамп нь үндэсний хэмжээний онц байдал зарласан нь улс оронд коронавирусын тархалт их хэмжээгээр гарч байгааг хүлээн зөвшөөрч байгаа  хэрэг юм...

Энэ бүхнээс үүдэн гарах олон шийдвэрүүд Америк гэсэн ойлголтын мөн чанарыг ихээхэн хэмжээгээр хөндөж болзошгүй бөгөөд хувь хүний эрх чөлөө хэмээх олон Америкчуудын хэлэх дуртай тэр зүйл ихээхэн хязгаарлагдаж, чөлөөтэй зорчин явах, уулзалт цуглаан, жагсаал хийх эрх зэрэг нь эхний ээлжид хаагдах бололтой. Олон Америкчуудын толгойд шингэсэн “тусгай үндэстэн” гэсэн  тэр ойлголтоос одоо нэг хэсэгтээ татгалзах хэрэгтэй болох нь. Энэ тулааныг  дэлхий дээрх хамгийн хүчирхэг арми, эдийн засгаар ялж чадахгүй билээ.”

Time: “Трампын засаг захиргааг шүүмжилж байгаа гол зүйл нь олон нийтийг хамрах шинжилгээний боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа явдал юм.

АНУ нь коронавирусийн халдвар авсан эсэхийг тогтоох шинжилгээний тоогоор бусад олон улс орноос ихээхэн хоцорч байгаа билээ.

Их Британи

Их Британи

Financial Times: “2020 оны 3-р сард болсон нефтийн үнийн уналт нь нэг их удаан үргэлжлэхгүй болов уу. 2014 онд энэ үнэ хэдхэн долоо хоногт 110 доллараас 50 хүртэл унаж байсантай адил энэ удаагийн үнийн уналт нь АНУ-ын занарын нефть олборлолтод түр зуурын хугацааны хямрал байх бололтой. Хэрвээ короновирусын тархалт бүр ширүүсэж, өргөн тархахгүй л юм бол хямд нефть нь улс орнуудын эдийн засгийг эргэн сэргээх нэг нөхцөл болно. Гэхдээ 6 жилийн өмнөх явдал болон одоогийн байдал хоёрын дунд нэг том ялгаа байгаа нь цаашдаа зах зээлийн болон геополитикийн хувьд ихээхэн нөлөөтэй байх билээ. Нефтийн үнийн уналт нь бүх дэлхийн эдийн засаг чухам ямар чиглэлд явж байгаа тухай анхны дохиог өгсөн хэрэг бөгөөд энэ дохио нь доошоо чиглэлтэй байгаа шүү гэж анхааруулж байгаа юм.

The Times: Сэхээн амьдруулах тасгийн ор болон бусад хэрэгсэл хангалтгүй байгаагаас болж удалгүй зарим өвчтөнд  амьд үлдэх найдвар багатай гэдэг шалтгаанаар эмнэлгийн нарийн үйлчилгээ үзүүлж чадахгүй болж магадгүй байна хэмээн эмч нар анхааруулсаар байна. Их Британид ийм орны тоо 100 мянган хүнд 6,6 оногддог нь Италиас хоёр дахин , Германаас тав дахин бага тоо юм. Хэрвээ халдвар авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдсээр байвал Үндэсний эрүүлийг хамгаалах систем нь (NHS) гуравдугаар сарын сүүлээр сэхээн амьдруулах ор болон бусад хэрэгслийн дутагдалд орох болно .”

Герман

Герман

Münchner Merkur:  “Байдал ийм хүнд болж болохыг улс төрчид дэндүү сүүлд ойлгосон юм. Одоо хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч байгаа боловч короновирусыг амархан дарж авч болох байсан тэр цагийг нэгэнт алдаж өнгөрүүлжээ.

Одоо Европ маань тэр чигээрээ нэгэн том Ухань болж хувирсан бөгөөд удалгүй эмч нар маань өвчтөний амь насыг аврах гэж, заримдаа бүр хамгаалах хэрэгсэлгүйгээр тэмцэлдэх хэрэгтэй болох цаг ойртож байна. Эдгээр зүйлийн хангалтын талаар өмнө нь хэн ч санаа тавьж байсангүй бололтой.

Эмнэлэгт ажиллаж байгаа асрагч сувилагч, дэлгүүрт буй кассын ажилтан зэрэг өглөө болгон ажлын байр хэмээх аюултай газар ирэн ажиллаж байгаа хүмүүс бол баатрууд бөгөөд тэд үгүй бол улс орныг хүнсээр хангах систем нуран унах байлаа.

Kölner Stadt-Anzeiger: “Хэдхэн гоймонгоос өөр зүйл үлдээгүй хоосон лангуу, 250 литр цэвэр ус худалдан авч байгаа хүн, сэтгэл мэдрэлийн бэрхшээлтэй болоход дөхсөн худалдагч зэргийн тухай сошиал сүлжээгээр харж уншиж байгаа хүмүүс нь бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр авч дардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай уншаад толгой сэгсрэх биз ээ. Хэрвээ энэ нь буруу муу зүйл байгаагүй бол зөвхөн толгой сэгсрээд өнгөрч болох боловч харамсалтай нь энэ бол маш хортой үйлдэл юм. “

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419