Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна
"Саак өнцөг" булан Ковид-19 цар тахлын цаашдын ирээдүйг таамагласан вируслогчидийн хувилбарыг танилцуулж байна.
Анх 2003, 2012 онуудад коронавирусийн халдвараар өдөөгдсөн Сарс, Мерс өвчнүүд дэгдэж байсан билээ. Харин энэ удаагийн шинэ төрлийн коронавирусаар дэгдсэн өвчлөлийг ДЭМБ-аас өгсөн нэршлээр "Ковид-19" гэж нэрлэх болсон.
Анх Хятад улсын Ухань хотод голомлон гарч, өдгөө дэлхийн 191 оронд тархаад буй уг вирусийг дарахын тулд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эм, вакцин гаргаж авахаар уралдаж байна. Тэгвэл зарим вируслогчид өмнөх Сарс, Мерс өвчнүүдийг жишиг болгон үзэж, Ковид-19 вирусийн халдварт цаашдын 2 хувилбарыг дэвшүүлээд байна.
1-рт. Сарс, Мерс өвчнүүд шиг ямар нэг эм, вакцины шаардлагагүйгээр яваандаа өөрөө устан алга болох. Энэ нь тодорхой цаг агаар, темпартурт эсвэл хүний биед дасан зохицож чадалгүй аяндаа устана гэсэн үг аж.
2рт. Олон эрдэмтдийн сануулж буй анхааруулгын дагуу хүмүүсийн дунд жирийн улирлын томуу болон үлдэх юм. Энэ тохиодолд дэгдэлтийн анхны үе шигээ хурц, ширүүн, үхэлд хүргэх хэмжээний байхгүй бөгөөд өвчин хөнгөвтөр, эмчлэх боломжтой байдлаар жирийн томуу болж хувирна гэсэн үг юм байна.
Ийнхүү зарим вируслогичид дулааны улирал ирэхэд Ковид-19 дээрх 2 арга замаар аяндаа намжиж, алга болно гэж үзжээ.
Гэсэн ч өдгөө дэлхийн 20 гаруй орны эрдэмтэн мэргэжилтнүүд уг вирусийн вакцин гарган авахаар ажиллаж байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр АНУ, Хятадад уг вирусийн вакцин эмнэл зүйн туршилтын шатандаа явж байгаа бол Японы компанийн үйлдвэрлэсэн “Фавипиравир” ханиадны эм нь коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхэд сайн үр дүнтэй байгааг олж тогтоосон амжилттай явж байна.
Тиймээс Ковид-19 халдвар намжиж, хүн төрөлхтөн хуучин шигээ амар амгалан аж төрөх нь цаг хугацааны л асуудал болоод байна. Бүх зүйл сайхан болно, сайхан болдоггүй юм аа гэхэд болоод л өнгөрнө гэдэг үг байдаг шүү дээ. Харин тэрхүү энх цаг ирэх хүртэл иргэд ЭМЯ-наас өгсөн зөвлөмжүүдийг сайтар дагаж, хувь хувьдаа хичээвээс аюул холуур тойрох нь дамжиггүй.