С.Амарсайхан: Ийм хандлагаар бид хосгүй сайхныг хүсээд ч хол огт явахгүй, бас урагшлахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэддээ хандан зѳвхѳн ѳѳрийн хашаа, байрны бус амьдарч буй орц, гудамж, орчныхоо хариуцлагатай эзэн нь байхыг уриаллаа.
“Газар дээр нь ѳнѳѳдѳр очиж ажиллаа. Хорооны засаг дарга,иргэдтэй уулзаж асуудлыг шийдэж, орчныг сайжруулахаар боллоо. Гэхдээ иргэд идэвхи санаачлагагүй хэт хувиа бодсон хандлагатай, хороо дүүргийн удирдлагууд ч асар хариуцлагагүй бас сэтгэлгүй байгаа нь илт байна.
Ийм хандлагаар бид хосгүй сайхан хүсч, тэр бүхнийг бэлэн байлгаад ч хол огт явахгүй, бас урагшлахгүй! Хүн бүхэн, дор бүрнээ зѳвхѳн хичээж санаачилж, ѳѳрѳѳс шалтгаалах бүхнийг их бага гэлтгүй хийж,хамтаар хѳдѳлмѳрлѳж байж л хѳгжилд хүрнэ!
Сайхан амьдрана, ѳѳр зам байхгүй гэдгийг ойлгоцгооё!” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.