Канад улс 2020 оны Токиогийн зуны Олимпд тамирчдаа илгээхээс татгалзлаа
Канадын Олимпын хороо, Канадын Паралимпийн хороо Ням гарагийн орой Канадын баг тамирчдыг 2020 оны зун Олимп, Паралимпийн наадамд оролцуулахгүй байх шийдвэрийг зарлав.
Ням гаригийн үдээс хойш Канадын Олимпын хороо болон паралимпийн хорооны гишүүд оролцсон цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг эцэслэн гаргажээ.
"Канад улс 7-р сарын 24-нд эхлэх Олимпын наадам болон 8-р сарын 25-нд эхлэх Паралимпийн наадамд оролцохгүй гэсэн шийдвэрээ ОУОХ-нд хүргэхээр боллоо" гэж хурлын тэмдэглэлд дурджээ.
Канадын Олимпын хороо "COVID-19 тахал энэ зун гэхэд дарагдах эсэх нь тодорхой бус байгаа учраас баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн байна.
Канад улс уг наадмыг намар хүртэл хойшлуулахыг эсэргүүцсэн ч 2021 он хүртэл хойшлуулах саналыг дэмжсэн юм.
Ням гаригт гаргасан мэдэгдлийн дараа Олон улсын олимпын хороо (ОУОХ), Олон улсын паралимпийн хороо (IPC), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) -ыг тус наадмыг жилийн хугацаатай хойшлуулахыг уриалан түүнээс үүдэх асуудлыг шийдэх тал дээр туслах болно гэсэн аж.