АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа.
Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад байгаа монголчуудын талаар жаахан сѳрѳг мэдээлэл гарахаар даган баясч, элдвээр доромжлогсод олшрох юм, харамсалтай.
Тэдний дунд та нарын амраг садан эс гэхэд сайн таньдаг хэн нэгэн байж л байгаа шүү дээ.
Гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй 250 000 орчим монголчуудын дунд сайн муу олон үзэгдлүүд бий. Гэхдээ нийтлэг сайн тал нь давуу байгаа.
- Янз бүрийн зорилго тээж гадаадад гарсан монголчууд нь ѳѳрсдийн зардлаар ѳѳрсдийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй хүмүүс
- Амьдрахын эрхээр ажиллаж олсон мѳнгѳнѳѳсѳѳ Монголдоо байгаа ар гэр, амраг садандаа илгээж буй мѳнгѳний хэмжээ жилдээ 360 сая орчим ам доллар байдаг гээд тооцож үзвэл энэ нь Монголын эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр
- Бэлэн мѳнгѳнѳѳс гадна илгээж буй эд зүйлс хийгээд бизнесийн зориулалтаар мѳн сайн үйлсийн хандиваар Монголдоо оруулж буй материаллаг илгээмж нь олон айл ѳрхийн амжиргаанд тус дэм болж буй
- Гадаадын улс орнуудад ѳѳрийн бизнесээ үүсгэн хѳгжүүлж буй олон монголчууд дэлхийн түвшинд амжилт гаргах нь, ирээдүйд Монголын хѳгжилд
- хѳрѳнгѳ оруулалт хийх бодит эх үүсвэр мѳн
- Гадаадын улс орнуудад тѳрж, ѳсч буй монгол хүүхдүүдийн амжилт нь Монголын хѳгжлийг дэлхийн хѳгжилтэй холбох гүүр, Монголыг дэлхийд сурталчлах том сурталчилгаа болно
- Залилан хийлгүйгээр шударгаар хѳдѳлмѳрлѳж , хууль дурэм журмыг сахин биелүүлж айдасгүйгээр амьдарч, амьдралын зорилго, мѳнгѳний үнэ цэнийг сайтар ухаарсан монголчууд бол Монголын баялаг мѳн
- Дэлхийн ѳндѳр хѳгжилтэй орнуудад суралцаж буй оюутан залуус ѳндѳр мэдлэг чадварыг эзэмшин, эх орондоо түгээн дэлгэрүүлж байгаа
Зѳндѳѳ цаг хугацааны урсгалд ѳѳрсдийн амьдралаа босгон, бусдад бас эх орондоо тус дэм болохыг хичээж буй тэдний сэтгэл зүрхнээс хэзээ ч салдаггүй хүйн аргамжаа нь Монгол эх орон. Гүйгүүл морь шиг нутгаадаа эргэцэж, амаргүй хэцүү мэдээ бүхний тѳлѳѳ дотроо шаналан эмтэрч, хэр чадлаараа туслах гэж ѳѳрийн боломжоосоо илүүчилж байдаг тэд, тусгаар Монгол улсын эрхэт иргэд нь. Үндсэн хуульд зааснаар хэн ч тэднийг ялгаварлан гадуурхаж, ад үзэж тохуурхах эрхгүй.
3 сая хүн амтай монголчууд бидний хувьд энэ амаргүй цаг үед эв нэгдэлтэй байх нь хамгийн хэрэгтэй байна даа. Гадаадад байгаа монголчуудтай холбоотой асуудлыг хэзээ ч бүү улстѳржүүлээсэй хэмээн улстѳрчид та нараас хүсч байна. Монголчууд бид ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ ард түмэн билээ. "Зовох цагт нѳхрийн чанар танигдана" гэдэг сануулга ч буй.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020-03-21
Улаанбаатар хот