ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыль хотод суралцдаг 53 оюутныг эх орондоо эргүүлэн авчрах шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргаад байв. Тэгвэл өчигдөр буюу 21-нд Боршоогийн Хилийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор дээрх ажлыг зохион байгуулжээ. Эдгээр оюутнууд нь Кызыль хотод эмчийн хяналтад байсан бөгөөд одоогоор Улаангом хотод тусгаарлаад байна.
Тэдний дунд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увсаас 2, Архангайгаас 1 оюутан байгаа аж.
Үүнээс гадна Кызылээр дамжин Монголд ирсэн дөрвөн иргэнийг Увсад тусгаарлаад буй. Эдгээрээс нэг иргэн нь Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж, Боршоогийн хилээр орж ирсэн юм байна. Халдвартай бүсээс ирсэн учир шинжилгээ авч, сорьцыг холбогдох албанд хүргүүлсэн байна.