Дараагийн чартер нислэгээр хаанаас иргэдээ авчрахыг ЗТХЯ судалж байна
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах ажлыг зохион байгуулж, 983 зорчигч эх орондоо ирж, тусгаарлах байранд байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд ЭСЯ-ндаа хүсэлт гаргасаар байгаа ба Италиас 300 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлт тавьжээ. УОК "Эхний чартер нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын 14 хоног дууссаны дараа дараагийн чартер нислэгийг хийнэ" гэж мэдээлсэн. Дараагийн чартер нислэгээр хаанаас иргэдээ авчрахыг ЗТХЯ судалж байна.