Италид 24 цагийн дотор 5986 хүн халдвар авч 627 хүн нас барснаар Хятадыг ардаа орхилоо
Европ тивд коронавирусийн нөлөөгөөр нас барсан хүмүүсийн 6000 давсан бөгөөд Итали, Испани, Герман зэрэг орнууд халдварын шинэ голомт болсон нь батлагдлаа.
Ялангуяа Итали оронд коронавируисийн улмаас нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 627-оор нэмэгдэж 4,032-т хүрсэн байна. Ингэснээр тус улс нийт нас барсан хүний тоогоор Хятадыг давж гаран дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Мөн тус оронд нэг өдрийн дотор 5986 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 47,021-т хүрчээ
Үүний хариуд Италийн эрх баригчид бүх цэцэрлэгт хүрээлэн болоод хүүхдийн тоглоомын талбайг хаасан байна. Мөн хөл хорио тогтоосон 4 мужид гадуур онцын шаардлагагүйгээр гарсан хүмүүст 150 еврогийн торгууль ногдуулж эхэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн 170 гаруй оронд коронавурусийн халдвар илрээд байгаа бөгөөд нийт 275,427 хүн халдвар авснаас 11,397 хүн нас бараад байгаа аж.
Өчигдөр Хятадад коронавирусийн халдварын шинэ тохиолдол 41-ээр нэмэгдэж 81,214 болсон байна. Харин АНУ-д шинэ тохиолдол 257-оор нэмэгдэж 16,624 бүртгэгджээ.
Өмнөд Солонгост халдварын тархалт буурч байсан ч өчигдөр дахин нэмэгдэж шинээр 147 хүнээс илэрснээр нийт тохиолдол 8,652 болсон байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.