Монгол Улсын нийт өр 30.7 тэрбум ам.долларт хүрлээ
Монгол Улсын нийт гадаад өр 2019 онд 30.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2 тэрбум ам.доллар буюу 6.8 хувиар өссөн байна.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд
- Компани хоорондын зээллэг 10.3 тэрбум ам.доллар бусад салбарынх 8.5 тэрбум ам.доллар
- Засгийн газрынх 7.7 тэрбум ам.доллар
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.1 тэрбум ам.доллар
- Төв банкных 2 тэрбум ам.доллар байна.
Улсын нийт гадаад өр өсөхөд төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 4%, төв банкных 2.2% тус тус буурсан ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 12%, Засгийн газрынх 7.2%, бусад салбарын өр 5.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Нийт гадаад өрийг салбараар нь ангилбал
- Компани хоорондын зээллэг 33.7 хувь
- Бусад салбарынх 27.8 хувь
- Засгийн газрынх 25.1 хувь
- Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 7.0 хувь
- Төв банкных 6.5 хувийг эзэлж байна.
Засгийн газрын нийт өр 2019 онд 23.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 их наяд төгрөг ба 6.9%-аар нэмэгдсэн байна.
Зураг 1. Засгийн газрын өр
Эх сурвалж: ҮСХ
Засгийн газрын нийт өр өсөхөд Засгийн газрын дотоод өр 10.6%, өрийн баталгаа 4.8% буурсан ч Засгийн газрын гадаад өр 8.4%, барих-шилжүүлэх төрлийн концесс 23.5% өссөн нь нөлөөлжээ.
Зураг 2. Засгийн газрын өрийн бүтэц
Эх сурвалж: ҮСХ