ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаан дөнгөж сая дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах, гадаадад амьдарч буй монгол иргэдийн талаар хэлэлцсэн юм.
Улмаар их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөл хориог 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдал, олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав.
Мөн хичээллэх хугацааг шинээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Бага ангийн хичээл 06-р сарын 06 ны бямба гараг хүртэл
- Дунд, ахлах ангийн хичээл 06-р сарын 13 ны бямба гараг хүртэл
- Цэцэрлэг 05-р сарын 31 ны өдөр хүртэл
- ЕБС-ийн хичээл 5, 6-р сарын долоон бямба гарагт хичээллэнэ
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020.07.02-05 ны өдрүүдэд авна
- Их, дээд сургуулийн сургалт 06-р сарын 15 ны өдөр хүртэл
- Намар бүх шатны боловсролын байгууллагын хичээл 08-р сарын 15 ны өдөр эхэлнэ
- Багш нарын ээлжийн амралт 2020.06.15-08.24 ний өдөр хүртэл байна.