Коронавирусийн үед иргэн, аж ахуйн нэгжийг ингэж "харж үзнэ"

2020-03-20, 15:39 Монголд 1,412 2
Коронавирусийн үед иргэн, аж ахуйн нэгжийг ингэж "харж үзнэ"

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс үүдэн нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсад хязгаарлалт, хөл хорио тогтоосон. Ингэснээр Монгол Улсын төсвийн орлого, экспорт буурах эрсдэл дагуулснаас гадна иргэн, аж ахуйн нэгжийн орлогод ч нөлөөлсөн юм. Тиймээс Засгийн газраас аж ахуйн нэгжийн импортын татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах гэх мэт бодлогын арга хэмжээг авахаар болсон. Коронавирусийн үед иргэн, аж ахуйн нэгжийн дарамтыг багасгахаар авч буй арга хэмжээний талаар хүргэе.

Импортын татвар чөлөөлнө

Импортын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор Засгийн газар ОХУ-аас болон тус улсаар дамжуулан импортлож буй цагаан будаа, улаан буудай, өндөг, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 хүртэл сараар хойшлууллаа. Уг хууль нь дөрөвдүгээр сард батлагдах юм. Харин тогтоол батлагдсанаас энэ сарын 16 хүртэл 18 аж ахуйн нэгжийн импортлосон 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа, З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулжээ.

Алданги тооцохгүй

Бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд оногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлна. Уг хуулийн төслийг мөн дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар болжээ. Хууль батлагдсанаар 6 мянга гаруй ажил олгогчийн 11.6 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа аж.

Торгуулийг чөлөөлнө

Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарах татварыг хуулийн хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд тооцох алданги, торгуулийг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 13 орчим тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа гэнэ.

Татвараас чөлөөлнө

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гэрээнд заасан түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр байр, талбай түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулах татварыг нэг удаа чөлөөлнө. Хууль батлагдсанаар 20 орчим тэрбум төгрөгийн татварыг чөлөөлөх урьдчилсан тооцоотой байгаа юм байна.

Хэмнэлтийн горимд шилжинэ

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж цалин, тэтгэвэр, тэтгэмж, онцгой байдал, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэ тогтоон санхүүжүүлнэ.

Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгана

COVID-19 вирусийн халдварын улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдлын үед иргэдийн зээл төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гаргаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ  талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкинд нийт 1000 аж ахуйн нэгжээс 1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсан байна. Зохицуулалтын хүрээнд хэрхэн зөөллөх вэ гэдгээ ярилцлаа. Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг. Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанаас хойш гарсан хүндрэлүүдийн судалгааг гаргаж байгаа. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байна. Тиймээс хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөхгүй байхаар шийдвэрлэлээ" гэв. Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй аж. Зээлийн хугацааг хойшлуулснаар иргэд гурван сарын төлбөрөө бөөнд нь төлөхгүй, харин 20 жилийн хугацаатай зээл 20 жил гурван сарын хугацаатай болж сунгагдаж байгаа юм. Хугацааг сунгахын тулд иргэд тухайн банкинд хандаж, гэрээ байгуулна.

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419