Итали улс коронавирусийн улмаас нас барсан хүний тоогоор Хятадыг гүйцлээ
Итали нь коронавирусийн улмаас нас барсан хүний тоогоор Хятадыг давж, дэлхийн дэгдэлтийн төв болжээ.
Пүрэв гаригт Италид амиа алдагсдын тоо 3,405-д хүрэв. Энэ талаар Италийн Иргэний хамгааллын агентлаг мэдээлсэн юм. Жонс Хопкинс их сургуулийн мэдээллээс үзвэл Хятадад 3,149 хүн амиа алдаад байгаа аж.
Италид нийт авсан хүний тоо тоо 41,035 болж өссөн бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 5,322 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж албаны хүмүүс нэмж хэлэв. Мөн Хятадад өчигдөр анх удаа иргэд хооронд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Итали улс Хятадын авсантай ижил арга хэмжээг улсын хэмжээнд авч эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр 60 сая гаруй хүнийг хөл хорионд оруулжээ. Дэлхийн хамгийн өндөр түвшний эрүүл мэндийн тогтолцоотой гэгддэг Итали улсын хойд нутгуудаар халдварын тархалт эрчимтэй явагдаж байгаа учраас эрх баригчид ихэнх эмч нараа тус бүс рүү илгээж байгаа аж.
Өвчтөнүүдийг хүлээж авах ор хангалтгүй байгаагаас үүдэн тэднийг хүлээлгийн үрээнд байлгаж байгаагийн дээр хангалттай хамгаалалтгүй учраас эмч сувилагч нар хүртэл халдвар авч эхэлжээ.
Италийн эрх баригчид сургуулиудыг үргэлжлүүлэн хаахаар болсон талаар Итали улсын Боловсролын сайд Люсиа Аззолина пүрэв гаригт мэдэгдэв