Венецэд хөл хорио тогтоосны нөлөөгөөр хун шувуу, далайн гахай хотын усан сувгуудад эргэн иржээ
Улс орнууд COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио байгаа бөгөөд үүний нөлөөгөөр томоохон хотын гудамжнууд хүнгүй шахам болж байгаа билээ.
Европын холбоо гадаадын орнуудаас ямар хүн хүлээж авахгүй байх шийдвэр бөгөөд тус тивд гарсан дэгдэлтийн гол төв болсон Итали улс бараг жуулчингүй шахуу болжээ. Ялангуяа жуулчдын хөлд байнга дарагддаг Венец хот хоосон шахуу болсон аж. Тэгтэл хүнгүй шахуу болсон Венец хотод зэрлэг амьтад ирж суурьших болжээ.
Венецийн захирагчийн ажлын албанаас хотын усны сувгууд илүү тунгалаг болсон бөгөөд үүний нөлөөгөөр төрөл бүрийн загас жараахай, хүн галуу, бүр далайн гахай хүртэл ирсэн гэнэ.
Хэдхэн сарын өмнө усны бохирдолтой тэмцэж байсан энэхүү хотод ийнхүү зэрлэг амьтад ирж байгаа нь байгаль орчинд том тус хүргэж байгаа аж.
"Үүний хажуугаар хөдөлгүүрт завиар зугаалах хүмүүсийн тоо эрс буурсан учраас эндэхийн агаар илүү дээрдсэн" гэж нэгэн нутгийн оршин суугч хэлжээ.