Ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийж байна.
Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргажээ. Энэ жил цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөхөөр боллоо. Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгоно. Нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ. Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулна. Ноолуур бэлтгэгч үйлдвэрүүдэд 3-5 хувийн зээл олгоно. Хөгжлийн банк 10 хувийн зээл олгодог. Зээлийн хүүгийн дундах зардлыг төр хариуцна. Тиймээс ноолуур бэлтгэлээ төрийн зохицуулалттай хийхэд үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана. Малчдадаа эргээд урамшуулал олгоно. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулагхүй байх зорилт тавьж байна хэмээлээ.