ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карантиныг 4-р сарын 30-г хүртэл сунгах санал гаргалаа
Өнөөдөр БСШУЯ-наас сургууль, цэцэрлэгийн хичээллэх хугацааг сунгах эсэхийг Эрүүл мэндийн яамны саналаар УОК шийднэ гэж мэдэгдсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яам 4 дүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа дөнгөж цахим хуудсандаа мэдээлэв. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манайд улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж тус яамнаас үзжээ. Сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг УОК шийднэ.