Өмнөд Солонгосын Ихуа их сургуулийн судалгааны баг Коронавирусийн эсэргүүцэгчийг Чацаргана жимснээс олжээ
Сөүл дэх Ихуа Их сургуулийн эмнэлгийн судалгааны багийнхан корона-19 вирус эсэргүүцэгчийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс олж нээсэн байна.
Сөүл дэх Ихуа Их сургуулийн эмнэлгийн Урологийн тэнхимийн профессор Юн Хана болон Чацаргана судлалын төвийн судалгааны баг хамтран давсагны үрэвслийг үүсгэгч бүдүүн гэдэсний бактери цитокин /cytokine/ уургийн идэвхжлийг дарангуйлахтай холбоотой судалгааны ажил хийх явцдаа чацарганаас ялгардаг байгалийн ашигт бактери нь корона -19 вирусын хувьсах чанарыг дэмждэг пурины идэвхжлийг дарангуйлдаг Лактобацилус гасери (L. gasseri)-ийг их хэмжээгээр агуулдаг болохыг олж тогтоожээ.
Чацарганад агуулагддаг энэхүү ургамлын гаралтай ашигтай бактери нь корона -19 вирустэй төстэй химийн нэгдлийг агуулж байдаг ХДХВ (AIDS) вирусын уургийн идэвхжилд нөлөө үзүүлэх чадвартай Стрептококус термопилус (S. thermophilus), болон Лактобацилус рамносус (L. rhamnosus) зэрэг нэгдлүүдийг их хэмжээгээр агуулдаг байна.
Судалгаанд оролцсон Качон Их сургуулийн Чихрийн шижингийн төвийн профессор Жон Күбу хэлэхдээ “Ургамлын гаралтай ашигт бактери болох лактобацилус гасери (L. gasseri) нь зөвхөн корона -19 вирусээс гадна эбола вирус, элэгний вирус, ХДХВ ДОХ -ын вирусын энергийн эх үүсвэр болох ‘пурин фермент’ -ийн идэвхжилд нөлөө үзүүлэх чадвартай учир корона -19 вирусээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэж бодож байна” гэжээ.
Эх сурвалж: Damdin serdaram
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.