Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний 2 сард улсын хэмжээнд 174.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 8.1 (4.9 хувь) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2020 оны 2 дугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний 2 сард хорогдсон малын 72.0 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл
- Хонь 80.1 мянга,
- Ямаа 71.1 мянга,
- Үхэр 13.9 мянга,
- Адуу 8.8 мянгаар,
- Тэмээ 81 толгой хорогдсон байна.
Нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46.0 хувийг хонь эзэлж байна.