Хөл хорионы үед хамгийн зөв сонголт-Тэтгэврийн карт

Хөл хорионы үед хамгийн зөв сонголт-Тэтгэврийн карт

Дэлхий даяар COVID-19 буюу шинэ коронавирусийн цар тахал тархаж, онц байдал зарлаад буй энэ цаг үед худалдаа үйлчилгээний төв, супермаркет, банк зэрэг олон хүн бужигнасан их хөлийн газраар явж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдэлд оруулахаас зайлсхийхийг танд зөвлөж байна. Иргэд та бид алхам тутамдаа сонор сэрэмжтэй байж, үүргээ ухамсарлан, маш хариуцлагатай байх цаг үе ирээд буй тул ялангуяа дэргэдээ байгаа багачууд болон ахмадууддаа илүү анхаарал халамж тавиарай.

ХААН Банк харилцагчдынхаа, тэр дундаа ахмадуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс тэтгэврийн зээлийн хүсэлтийг зайнаас буюу мессежээр хүлээн авч эхлээд удаагүй байна. Түүнчлэн ахмад настнуудыг цахим бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү хэрэглэхийг уриалж, вирус тараах эрсдэлтэй бэлэн мөнгөнөөс татгалзаж тэтгэврийн картаа ПОС машинд уншуулж ашиглахыг зөвлөөд буй. Хэрвээ настай аав ээж тань тэтгэврийн карт авч амжаагүй бол цаг алдалгүй захиалж аваарай. Тэтгэврийн карт маш олон давуу талтай.

АТМ-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШИМТГЭЛ ХУРААМЖГҮЙ

Тэтгэврийн карттай болсноор таны сар бүр авдаг тэтгэврийн мөнгийг банк карт руу тань автоматаар шилжүүлэх тул та заавал банкинд дугаарлах шаардлагагүй болно. Гэртэйгээ хамгийн ойр байрлах АТМ-аас мөнгөө авах, хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Хамгийн гол онцлох зүйл нь тэтгэврийн картаа ашиглан эдгээр үйлчилгээг авахад  ямар ч шимтгэл, хураамж төлөхгүй гэдгийг дуулгахад таатай байна. Цаг зав, бас мөнгөө ч хэмнэнэ.

БЭЛЭН МӨНГӨТЭЙ ХАРЬЦАХ ШААРДЛАГАГҮЙ

Мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглагдах хугацаандаа олон мянган хүний гар дамждаг тул нүдэнд үл үзэгдэх олон төрлийн нян бактери ихээр хуримтлагдаж байдаг. Нэг ширхэг мөнгөн дэвсгэрт 40 мянган бактери, бичил биетүүдийг хадгалж байдаг гэх судалгаа бий. Коронавирусийн цар тахлын энэ үед аль болох бэлэн мөнгө ашиглахаас татгалзаж, картаар төлбөр тооцоогоо хийхийг ДЭМБ-аас зөвлөж байна. Иймд та дэлгүүр хоршоо, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ ПОС машинд картаа уншуулж худалдан авалт хийгээрэй. Хэрэв зайлшгүй мөнгөтэй харьцсан тохиолдолд дараа нь гараа ариутгаж, сайтар савандаж угаахаа мартуузай. Та тэтгэврийн картаа ашиглан,  өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.    

ТЭТГЭВРИЙН КАРТАА ҮНЭГҮЙ ЗАХИАЛААРАЙ

Ахмадууд маань тэтгэврийн картаа ХААН Банкны аль ч салбарт хандан үнэ төлбөргүй захиалах боломжтой бөгөөд картыг тань хэвлэлтээс гармагц гэрийн хаягаар тань үнэ төлбөргүй хүргээд өгдөг. Мөн онлайн бүртгэл болон интернэт банк үйлчилгээг ашиглан үнэгүй захиалаад, хүссэн хаягаараа хүргүүлэн авч болно. Хэрэв банкинд гэрээгээ шинэчилсэн тэтгэврийн харилцагч байвал ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд өөрийн бүртгэлтэй утсаараа хандан картаа захиалах бүрэн боломжтой юм.

ТЭТГЭВРЭЭ АВААД ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЭРЭЙ

Та тэтгэврийн картаараа дан ганц тэтгэврээ аваад зогсохгүй өөрт хэрэгтэй бусад үйлчилгээг мөн авах боломжтой. Тэтгэврийн картандаа орлого нэмэх, гүйлгээ хийх зэргээр ашиглаад зогсохгүй дансандаа хуримтлал үүсгэн мөнгөө хадгалах бүрэн бололцоотой юм. Ахмад настан та дансандаа хуримтлал үүсгэвэл ХААН Банкнаас жилийн эцэст тэтгэврийн картанд байгаа мөнгөн дүнд тань хүү бодож олгодог гэдгийг мөн дуулгая.

ЭРСДЭЛЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛААРАЙ

Хөгшин, залуу гэлтгүй биедээ бэлэн мөнгө авч явах нь гээж үрэгдүүлэх, хулгайд алдах гэхчилэн хэчнээн эрсдэлтэй болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Банкинд очиж тэтгэврийн мөнгөө бэлнээр тоолж аваад өвөртлөөд гарахдаа ахмадуудад ч ийм айдас төрдөг нь лавтай. Харин мөнгөө бэлнээр бус, картандаа шилжүүлж авснаар хаяж, гээгдүүлэх цаашлаад хулгайд алдах зэрэг аливаа болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах олон давуу талтай. Таны халаасандаа хийсэн мөнгө хормын дотор үрэгдэж, хаягдаж болох ч дансанд, эсвэл картанд байгаа мөнгө тань хэзээ ч алга болохгүй, бас өөрөөс тань өөр хэн ч дураараа хүрч чадахгүй гэдгийг санаарай. Хамгийн гол нь та картын пин код буюу 4 оронтой нууц дугаараа бусдад өгөхгүй зөвхөн өөрөө л мэдэж байж аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалдаг гэдгийг сануулан зөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВААРАЙ

Орчин үед банкны үйлчилгээг шуурхай авахын тулд ухаалаг гар утас байхад л хангалттай болсон. Та интернэт банк, мобайл банк зэргийг ашиглаад сурчихвал боломжит бүхий л үйлчилгээг алсын зайнаас буюу онлайнаар авах бүрэн боломжтой юм. ХААН Банкны тэтгэврийн карттай нийт харилцагчдын 15 хувь нь интернэт банк, 27 хувь нь мобайл банк, 61 хувь нь мессеж банкны үйлчилгээ авдаг гэсэн статистик тоо бий. Энэ бол чамлахааргүй тоо бөгөөд ахмадууд маань орчин үетэйгээ хөл нийлүүлж, банкны үйлчилгээг цахимаар авах хэв маягт суралцсаар, хэрэглэж хэвшсээр буйн жишээ юм. Та ч мөн цахим үйлчилгээг сонгож,  тэтгэврийн мөнгөө орсон эсэх, дансны үлдэгдлээ шалгах зэрэг мэдээллийг цаг тухайд нь гар утсаараа авах, хянах боломжтой болж байгаа юм. Мэдээж дахин сануулахад та интернэт банкны нууц үгээ зөвхөн өөртөө нууц хэвээр хадгалж залилагч нарт боломж бүү олгоорой.

Ахмад настнууд та бүхэн банкны үйлчилгээг аль болох өөртөө амар хялбараар авах сонголт хийж, тэтгэврийн картаар үйлчлүүлж хэвшээрэй.

Б.Долгормаа

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419