АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 төгрөгөөр буурна
АИ-92 шатахууны үнэ өнөөдрөөс литр тутамдаа 50 орчим төгрөгөөр буурч байна. Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Даваа гарагаас эхлээд хямдарсан үнэтэй шатахуунууд орж ирж эхэлсэн.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурснаар АИ-92 шатахууны үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар хямдарч байна. Ингэснээр шатахууны үнэ литр тутамдаа 120-130 төгрөгөөр буурах нөхцөл бүрдсэн ч ханшийн нөлөөгөөр 70-80 төгрөг нь хасагдана. Иймд 50 орчим төгрөгөөр буурах болж байна" гэлээ. Дизель түлшний тухайд онцгой албан татвартай тул одоогоор үнэд өөрчлөлт орохгүй аж.
Өнөөдөртөө багтаад бүх ШТС-ууд үнээ буулгана гэдгийг тэрбээр нэмж хэллээ. Ингэснээр АИ-92 шатахууны үнэ 1,800-аас буух нь.